Зам тээврийн ослоор хоёр хүн амиа алдаж, 30 хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.28-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ослоор хоёр хүн амиа алдаж, 30 хүн гэмтжээ

Зам тээврийн ослоор хоёр хүн амиа алдаж, 30 хүн гэмтжээ

Улсын хэмжээнд энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэе. Энэ ажлын өдрүүд буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 24-28 ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн осолтой холбоотой нийт 1421 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас нийслэлд хоёр хүний амь нас хохирч 30 хүн хүнд, хөнгөвтөр байдлаар гэмтсэнээс тав нь бага насны хүүхэд байсан аж. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн есөн жолоочид хэрэг нээсэн байна.

БҮРТГЭГДСЭН НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ХЭРГЭЭС ДУРЬДВАЛ:

  • Баянзүрх дүүргийн нутаг Алтан-Өлгийн гудамж, приус маркийн автомашины ард ачаа ачиж байсан явган зорчигч Х-г приус маркийн автомашин мөргөж, явган зорчигч 22 настай, Х-н амь нас хохирсон хэрэг гарчээ.
  • Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянголын 32-р гудамж приус маркийн автомашины жолооч нь явган зорчигч 33 настай, эмэгтэй Ц-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна.

Мөн цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 168 зөрчлийг илрүүлж хариуцлага тооцжээ. Энэ долоо хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 40 хувиар өссөн байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж