ОХУ: Синтетик хар тамхины лабораторийг илрүүлэн устгав

Хуучирсан мэдээ: 2018.12.28-нд нийтлэгдсэн

ОХУ: Синтетик хар тамхины лабораторийг илрүүлэн устгав

ОХУ: Синтетик хар тамхины лабораторийг илрүүлэн устгав

ОХУ-ын Дотоод хэргийн яамны ажилтнууд синтетик хар тамхи үйлдвэрлэж байсан нууц лаборатори, мөн үүнийгээ борлуулж байсан сувгийг илрүүлэн устгалаа хэмээн тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Ирина Волк сэтгүүлчдэд мэдэгдлээ.

“Хар тамхийг лабораторийн аргаар гарган авч, Оросын бүс нутгуудад худалдаалдаг байсан том сүлжээг илрүүллээ. Үйлдвэрлээд борлуулахад бэлэн болгосон 15 килограмм синтетик хар тамхи, мөн 30 килограмм түүхий эдийг хурааж устгалаа” хэмээн тэр хэллээ.

"Москва-Астрахань" чиглэлийн галт тэргээр зорчиж явсан 30 настай нэгэн зорчигчоос цагдаагийнхан 200 грамм синтетик хар тамхийг илрүүлсний мөрөөр энэ операцийг явуулсан байна. Зорчигч хар тамхинд донтогч байсан бөгөөд тэр онлайн дэлгүүрээр нууцаар зардаг хар тамхийг худалдан авч Астраханьд зардаг байжээ. Хар тамхи борлуулдаг онлайн дэлгүүрийн гурван эзнийг баривчлан, гэрт нь нэгжлэг хийхэд бараг 10 орчим килограмм синтетик хар тамхи буюу метамфетамин, 1,5 килограмм гашиш болон марихуан илрүүлжээ.

Нууц лаборатори Москвагийн ойролцоо ажилладаг байжээ. Уг лаборатор өдөртөө 25 мянган ширхэг синтетик хар тамхи үйлдвэрлэх хүчин чадалтай байсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж