Хотын даргыг даваа гаригт томилно

Хуучирсан мэдээ: 2018.12.28-нд нийтлэгдсэн

LiveХотын даргыг даваа гаригт томилно

Хотын даргыг даваа гаригт томилно

 

19 : 07
2018-12-28

Хотын даргыг томилох хуралдаан даваа гариг хүртэл хойшлогдлоо

НИТХ дахь АН-ын бүлгээс хотын даргыг хэлэлцэх асуудлыг хойшлуулах санал гаргажээ.

Уг саналыг үндэслэн хотын даргыг томилох НИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдааныг 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний 09:00 цаг хүртэл хойшлууллаа.

18 : 31
2018-12-28

НИТХ-ын Тэргүүлэгчид дахин хуралдаж байна

Хотын даргыг томилох НИТХ 58 хувийн ирцтэйгээр  эхэлсэн ч ажлын цаг дууссан учир НИТХ дахь АН-ын бүлэг Тэргүүлэгчдийн хуралдааныг дахин хуралдуулж, НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дахин товлох шаардлагатай байна гэсэн албан бичгийг ирүүлжээ.

Үүний дагуу хоёр намын бүлгийн даргыг 15 минутын хугацаатай зөвлөлдөж дахин хуралдааныг эхлэх, хуралдааныг хэлэлцэх асуудлыг товлохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж НИТХ-ын дарга Амарсайхан хэллээ. Учир нь НИТХ-ын хуралдаан өглөө 09.00 цагт хуралдахаар товлосон боловч ирц хүрэхгүй байсаар ажлын цаг дууссан учраас ийнхүү хэлэлцэх асуудал хүчингүй болдог юм байна. 

Тиймээс  яг одоо Тэргүүлэгчид хуралдаж байна. Хотын даргыг өнөөдөр томилох эсэх нь тодорхойгүй байна.

16 : 53
2018-12-28

НИТХ-ын ирц бүрдээгүй байна

НИТХ хотын даргын асуудлыг хэлэлцэхээр  15.00 цагт зарлагдсан ч одоогоор ирц бүрдээгүй байна. Үдээс өмнө  МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар  хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан.

Нийт 45 төлөөлөгч ирэх ёстойгоос одоогоор 15 төлөөлөгч хуралдаа ирээд байна.

13 : 54
2018-12-28

НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргад дэмжив

МАН-ын Удирдах зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаас хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлэхээр болж, олонхиороо санал нэгджээ.

Хотын даргаар хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ ярилцахаар Удирдах зөвлөл хуралдсан юм. Одоо залгуулаад НИТХ хуралдах ёстой.

12 : 17
2018-12-28

С.Амарсайхан, Б.Мөнхбаатар нарыг УЗ-д оруулахаар боллоо

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчид дөнгөж сая хуралдаж дууслаа. Тус хуралдаанаар Хотын даргад нэр дэвшигчдийг тодрууллаа. Ингээд Тэргүүлэгчдийн хуралдаанаар С.Амарсайхан, Б.Мөнхбаатар нарын нэрийг МАН-ын Удирдах зөвлөлд оруулахаар боллоо. С.Амарсайхан есөн хүний санал авсан бол Б.Мөнхбаатар таван хүний санал авсан байна. 

Ингээд одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дээрх хоёр нэр дэвшигчийн нэгийг сонгосноор, НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж, Хотын даргыг сонгох юм. 

11 : 22
2018-12-28

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж байна

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Тус хуралдаанаар Хотын даргад нэр дэвшигчийг хэлэлцэх бөгөөд үүний дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдах юм. 

Энэ удаагийн нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд Хотын даргад өсрөлдөхөөр Б.Мөнхбаатар, С.Амарсайхан, Р.Дагва нарын нэр яригдаж байгаа гэсэн мэдээлэл байна. 

09 : 31
2018-12-28

МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Төрийн ордонд эхэллээ. Удирдах зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн Засаг даргад хэнийг нэр дэвшүүлэх эсэхийг хэлэлцэх юм. Учир нь өнөөдөр /2018.12.28/НИТХ-ын ээлжит хуралдаанаар шинэ хотын даргыг сонгоно. Удирдах зөвлөлийн хуралдааны дараа нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдсаны дараа ээлжит хуралдаан болох юм

Хотын даргад  Б.Мөнхбаатар болон С.Амарсайхан нарын нэр яригдаж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж