ЛеБрон Жеймс бэртэл авч, талбайг түр орхилоо

Хуучирсан мэдээ: 2018.12.28-нд нийтлэгдсэн

ЛеБрон Жеймс бэртэл авч, талбайг түр орхилоо

ЛеБрон Жеймс бэртэл авч, талбайг түр орхилоо

Өнгөрсөн зул сарын баярын өдөр явагдсан Голден Стэйт Уорриорс болон Лос-Анжелес Лейкерс багуудын тоглолтын үеэр Леброн Жеймс хальтарч унахдаа зүүн цавиндаа бэртэл авчээ. Түүний бэртэл нь day-to-day буюу өдөр өдрөөр гэж байсан ч нарийн шинжилгээний дараа сагсан бөмбөгийн талбайг хэсэг хугацаанд орхиж эмчилгээ хийлгэх болсон байна.

Лос-Анжелес Лейкерс багийн дасгалжуулагч Л.Уолтон “Мэдээж, бид түүнийг богино хугацаанд эргүүлэн авчрахыг хүсч байгаа ч маш болгоомжтой байх хэрэгтэй” гэж ярьжээ. Ийнхүү Л.Жеймс багийнхаа Сакраменто Кингстэй хийх тоглолтонд оролцох боломжгүй болсон байна.

Өдгөө 34 настай лигийн ахмад тоглогчдын нэг болоод буй 14 удаагийн бүх-одод, гурван удаагийн НБА-н аварга Л.Жеймс өнгөрсөн зун Лос-Анжелес Лейкерс багт ирсэн. Шинэ багийнхаа төлөө улирлын 33 тоглолтонд оролцохдоо 27.3 оноо, 8.3 самбар, 7.1 дамжуулалт дундажлаад байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж