Хотын дарга С.Батболд ажлаа өгч, ирэх 2020 он хүртэл нийслэлийг хэн удирдах вэ гэдгийг өнөөдөр шийдэх учиртай. Тодруулбал, НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар НИТХ-ын ээлжит XXI хуралдааныг энэ оны арванхоёрдугаар сарын 28-нд 09.00 цагт хуралдуулахаар товлогдсон. Уг хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг шинээр сонгох асуудлыг хуулийн дагуу хэлэлцэнэ гэдгийг хэлсэн байгаа. Гэхдээ энэ хурлын өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах учиртай. Гэвч МАН-ын Удирдах зөвлөл одоогоор хуралдаагүй байгаа юм. Мөн НИТХ-ын тэргүүлэгчид ч хуралдах бөгөөд энэ асуудлыг хэлэлцсэний дараа НИТХ-ын ээлжит хуралдаан болох учиртай. МАН-ын Удирдах зөвлөл болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдааны өмнө хуралдана. МАН-ын Удирдах зөвлөл 09.30 цагт товлогджээ
Хотын дарга Б.Мөнхбаатар болон С.Амарсайхан нар албан бусаар өрсөлдөж буй. Тэдний аль нэг нь хотын дарга болох боломжтой. Тэгвэл Б.Мөнхбаатар, С.Амарсайхан нар гэж хэн бэ.
ХОТЫН ДАРГАД ГОРИЛОГЧ Б.МӨНХБААТАР
Дараагийн хотын даргад томилогдох магадлал хамгийн өндөр хүн бол Б.Мөнхбаатар. Түүний хувьд Нийслэлийн МАН-ын дарга болон намын дарга нарынх нь хувьд хотыг 2020 он хүртэл удирдах боломжтой хувилбар гэж намынхан нь ярьж буй. Төрийн дунд шатны байгууллагаас эхлэн ажлын гараагаа эхлүүлж, Баянзүрх гэх том айлыг удирдаж явсан туршлагатай. Тиймдээ ч хотыг удирдах хамгийн боломжтой хувилбар гэж намынхан нь үзэж болох. Тэрбээр БСШУ-ны яамнаас ажлын гараагаа эхлүүлж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын бодлого, төлөвлөлт, Стратегийн газрын даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан аж. Түүнчлэн Хотын орлогч даргын албыг хашсан. Тэгвэл 2014 онд Ч.Сайханбилэгийн кабинетэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдын албыг авсан юм. Мөн “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.
- 1993 онд ШУТИС-ийг хими, технологич мэргэжлээр төгссөн.
- МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Улс төр судлалын анги, Хууль зүйн сургуулийг төгссөн.
- 2004-2006 онд Зүүн Лондоны их сургуулийн Бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан.
ХОТЫН ДАРГА ГОРИЛОГЧ С.АМАРСАЙХАН
Ц.Сандуйгаас үүрэгт ажлыг нь хүлээж авснаас хойш С.Амарсайхан багагүй хугацаанд НИТХ-ыг удирдаж буй. Түүний хувьд дараагийн хотын дарга болох магадлалтай хүний нэг гэж намынхан нь үзэж буй. Налайхын унаган хүү, гадаадад боловсрол эзэмшиж ирсэн тэрээр дүүргээсээ НИТХ-ын төлөөлөгчөөр гурван удаа сонгогдсон. Гэхдээ олон нийт түүнийг "Оюуны Ундраа" группийн С.Отгонбаярын дүү гэдгээр нь илүү сайн танина 1991-1992 онд Мэдээлэл Судалгааны төвийн техникийн ажилтан, 2000-2001 онд АНУ-ын Американ Трейд & Деволопмент компанийн менежер, 2001-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, атташе, 2004-оноос “Оюуны Ундраа Группын Ерөнхий захирлаар, 2008 оноос Хонг-Конгийн PTI Компанийн ТУЗ-ын Зөвлөх ажлыг хавсран ажиллаж байна. Түүний хувьд НИТХ-ын даргаас Хотын даргад дэвших боломж байгаа ч үүнийг нь намын удирдлагууд нь хэрхэн шийдэхээс шалтгаалах юм.
- 1991-1992 онд Мэдээлэл Судалгааны төвийн техникийн ажилтан,
- 2000-2001 онд АНУ-ын Американ Трейд & Деволопмент компанийн менежер,
- 2001-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, атташе,
- 2004-оноос “Оюуны Ундраа Группын Ерөнхий захирлаар, 2008 оноос Хонг-Конгийн PTI Компанийн ТУЗ-ын Зөвлөх ажлыг хавсран ажилласан.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ