Ирэх 2019 оны гуравдугаар улирлаас Хятадын дэлгүүрүүдэд орос сүү зарагдаж эхэлнэ хэмээн БНХАУ дахь Оросын худалдааны төлөөлөгч Сергей Инюшин РИА Новости-д ярилаа. Энэ 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр ОХУ-ын Хөдөө аж ахуйн хяналтын газар, Хятадын Гаалийн ерөнхий газар харилцан нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа тахианы мах, сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэхэд тавигдах хорио цээрийн протоколд гарын үсэг зурсан юм.
Хятадын зах зээлд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх ажил тун ярвигтайг Сергей Инюшин онцоллоо. “Хятадын зах зээл нарийн зохион байгуулалттай, хяналттай байдаг” хэмээн тэр хэлжээ. Оросоос үнээ, ямаа хонины цэвэр сүү, өтгөрүүлсэн сүү, цөцгий, масло, аарц зэргийг нийлүүлэх юм.
Холбоотой мэдээ