Шинэ оны босгон дээр урлаг, спортын хэд хэдэн шинэхэн гавьяатууд өнөөдөр тодрох нь ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар 11.40 цагт Төрийн ордны есөн хөлт, цагаан тугт танхимд Төрийн одон, медаль гардуулна. Шинэхэн гавьяатууд дунд “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай, Олон улсын хэмжээний мастер, бодибилдингийн тамирчин Г.Угалзцэцэг нар багтжээ.
Харин маргааш буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Төрийн соёрхол хүртээх аж. Энэ удаагийн Төрийн соёрхолыг "Монголын геологчид" найман боть номын зохиогчид хүртээж магадгүй гэсэн мэдээлэл байна. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн соёрхол шагнал гардуулж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Үдээс хойш Буянт-Ухаа цогцолборт бөхийн барилдааныг үзэж сонирхох юм байна.
Жил бүрийн энэ өдөр бүх нийтээрээ амардаг ч энэ жилийн хувьд амралтын өдөр буюу Бямба гаригт таарч байгаа юм.
Ш.ОЧ
Altai TB 2018-12-28 202.179.31.3
ZA TA NAR NUDEE NEEGEECH OLIMPIIN TOROL TER TUSMAA DELKHIIN AVARGIIN EMEGTEICHUUDIIN ANKHNII MEDAL GEDEG UTGAARAA NANDINTSETSEG YAJ BODSONCH SHUUD GAVYAT BOLOKH YOSTOI SHUU DEE ERONKHIILEGCHEE TA BAS TAMIRCHIN KHUN SH DEE UUNIIGEE ERGEJ KHARAACH BOKSIIN KHOLBOO TAMIRCHINIIKHAA TOLOO AJILLAACH
Зочин 2018-12-28 202.126.89.155
Энэ марзан хумуус сонин шуу. Нэг нь "ээж намайг хэзээ гавьяат болох гэж байна гээд байна " гэсээр байгаад гавьяат болсон. Одоо нэгийгээ гавьяат авах гэж бичсээр
зочин 2018-12-28 202.21.98.166
Хошин урлагаар урлагийг ойлгодог мулгуу ерөнхийлөгчтэй болохоор одоо яах гэхэв.Сайхан сайхан жүжигчид, дуучид зөндөө л байна
Хаха 2018-12-28 66.181.161.117
Хошин шог мандтугай
ААШ ААШ 2018-12-28 49.0.212.72
Баярмагнай гавьяат гэнээ, ёстой жинхэнэ онигоо байна даа
Зочин 2018-12-28 182.160.2.150
Энэ марзан шагналуудаа болих болоогүй юм уу? манай УИХ үнэхээр нойль амьтад юм.
Зочин 2018-12-28 66.181.161.98
Тамирчин бүсгүйдээ амжилт хүсье
Бат 2018-12-28 172.58.155.244
Одоо энэ гавьяат, одон медалийг боливол яасан юм бэ. Хойд солонгосыг гүйцлээ.
Тэмдэглэлт өдөр 2018-12-28 202.21.117.194
"Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглэдэг" гэчихжээ.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ойг жил бүр тэмдэглээд удаж байна ш дээ Ш.Оч сэтгүүлч ээ
М 2018-12-28 203.91.114.244
Худлаа мэдээлэл өгөх өө болино уу. 12/29 бол Их эзэн хааны төрсөн өдөр биш Богд хаант Монгол улс тунхагласан, тусгаар тогтнолоо дахин сэргээсэн өдөр юм. Алдаагаа засана уу. Баярлалаа
Зочин 2018-12-28 202.70.34.70
tamirchin busgui goyo
шударга төр тогтоох ёстой 2018-12-28 66.181.187.105
Ерөнхийлөгч төрийн гацааг гаргах ажил хийгээч.
Мэдлэг 2018-12-28 202.131.225.150
Үндсэн хуулиа унш.
ш** ш** 2018-12-28 49.0.212.72
Баярмагнай гавьяат гэнээ, ёстой онигоо гэмээр эд байна