Шинэ оны босгон дээр урлаг, спортын хэд хэдэн шинэхэн гавьяатууд өнөөдөр тодрох нь ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар 11.40 цагт Төрийн ордны есөн хөлт, цагаан тугт танхимд Төрийн одон, медаль гардуулна. Шинэхэн гавьяатууд дунд “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай, Олон улсын хэмжээний мастер, бодибилдингийн тамирчин Г.Угалзцэцэг нар багтжээ.
Харин маргааш буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Төрийн соёрхол хүртээх аж. Энэ удаагийн Төрийн соёрхолыг "Монголын геологчид" найман боть номын зохиогчид хүртээж магадгүй гэсэн мэдээлэл байна. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн соёрхол шагнал гардуулж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Үдээс хойш Буянт-Ухаа цогцолборт бөхийн барилдааныг үзэж сонирхох юм байна.
Жил бүрийн энэ өдөр бүх нийтээрээ амардаг ч энэ жилийн хувьд амралтын өдөр буюу Бямба гаригт таарч байгаа юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ