Японы мэргэжлийн сүмо бөхөөр барилдаж буй монгол сүмоч Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар гэргийгээ танилцуулжээ. Түүний гэргийг Б.Сувд-Эрдэнэ гэдэг бөгөөд тэд хоёр охинтой аж.
Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар энэ жил 30 настай, 2007 оны тавдугаар сард мэргэжлийн сүмод анх барилдаж эхэлжээ. Тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын башёд жюүрёод барилдана.
Т.Эрдэнэбаатар энэ сарын 25-нд болсон хэвлэлийн хурлын үеэр гэр бүлийн хүн Б.Сувд-Эрдэнийг танилцуулжээ.
Б.Сувд-Эрдэнэ долоон жилийн өмнө Япон улсад суралцахаар ирж, дөрвөн жилийн өмнө Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатартай танилцаж байжээ. Одоо тэд хуримын ёслолоо 2019 оны зургадугаар сард хийхээр төлөвлөжээ.