Тэртээ 1996 онд 85 насандаа тэнгэрт хальсан Болгарын зөнч Ванга 2019 онд болох үйл явдлуудыг зөгнөжээ. Хамгийн сонирхолтой нь тэрээр АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг нууцлаг өвчний улмаас сонсголгүй болно хэмээн зөгнөсөн байна.
Мөн үүнээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины амь насанд халдах оролдлого гарна хэмээжээ. Гэхдээ энэ нь хэн нэгний захиалга байх гэнэ. Их Британи улс Европын холбооноос гарах үйл явцыг ч мөн урьдчилан хэлсэн байна. Түүний зөгнөлөөр ирэх онд Европын улсууд эдийн засгийн томоохон уналтад орох аж. Азийн орнуудад газар хөдлөлт, цунамигийн гамшиг нүүрлэх талаар ч зөгнөсөн байна.
Эх сурвалж: www.dailymail.co.uk