Зул сарын баяраар гэр бүлийн таван хүнийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

Зул сарын баяраар гэр бүлийн таван хүнийг хөнөөжээ

Зул сарын баяраар гэр бүлийн таван хүнийг хөнөөжээ

Зул сарын баяраа тэмдэглэж байсан нэгэн гэр бүлийн таван гишүүнийг буудан хөнөөсөн аймшигт хэрэг гарсан байна. Энэ хэрэг Мексикийн Герреро мужийн Акапулько хотод болжээ. Амиа алдсан хүмүүсийн дунд нэг настай хүү байсан ба түүнээс гадна гурван эрэгтэй хүн амиа алдаж нэг хүн хүнд шархадсан байна. Цагдаагийн байгууллагын мэдээлж байгаагаар хохирогчид гэрийнхээ гадна баяр тэмдэглэж байхад нь гэмт этгээдүүд таксинаас бууж ирэн шууд гал нээсэн аж.

Герреро муж нь гэмт хэрэг гаралтаараа улсдаа тэргүүлдэг ба АНУ-ын аялахыг хориглосон жагсаалтад орсон газар юм. Харин Акапулько хот нь Мексикээс АНУ-руу мансууруулах бодис зөөвөрлөдөг гол цэгүүдийн нэгд тооцогддог бөгөөд тус газарт мансууруулах бодисын хууль бус наймаа эрхэлдэг томоохон гэмт хэргийн бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг байна.

 Эх сурвалж: www.nzherald.co.nz

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж