АНУ буудуулж нас барсан хүүхдийн тоогоор дэлхийд тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

АНУ буудуулж нас барсан хүүхдийн тоогоор дэлхийд тэргүүлж байна

АНУ буудуулж нас барсан хүүхдийн тоогоор дэлхийд тэргүүлж байна
Флоридагийн ахлах сургуульд болсон буудалцааны дараа амиа алдсан хүүхдүүдийн эцэг эхчүүд гашуудаж байгаа нь

АНУ-ын 1-19 насны хүүхдүүд болон өсвөр насныхны үхлийн гол шалтгаан нь автомашины осол болон бууны шарх байгааг АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс хийсэн судалгаа харуулжээ.  Хүүхдүүдийн нас баралтын шалтгааны есөн хувь нь хорт хавдар байгаа бол бууны шарх нь 61 хувийг эзэлсэн байна.

Тус судалгаанд хүүхдүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан нь машины осол байсан бол бууны шарх хоёр дахь гол шалтгаан болж байгаа аж. Судалгаанд 2016 онд амиа алдсан 20360 хүүхдийн нас барсны гэрчилгээг хамруулжээ. Тухайлбал, 2016 онд нас барсан 20360 хүүхдийн 60 хувь нь буюу 12000 нь бэртэл гэмтлээс болж нас барсан бол 4074 нь автомашины ослоос үүдэлтэй бэртэл гэмтэл, 3143 буюу 15 хувь нь бууны шархнаас үүдэлтэй нас баралт байв. Дашрамд дурдахад Монгол улсын хувьд автомашины ослоос болж нас барж байгаа хүүхдийн хувь нь АНУ-аас өндөр байдгийг тус судалгаа харуулжээ.

АНУ-д буудуулснаас болж нас барсан хүүхдүүдийн тоо нь өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад хоёр дахин, бага болон дундаж орлоготой орнуудтай харьцуулахад тав дахин илүү байв. “Автомашины осол болон буудалцааны тохиолдлыг багасгах бүрэн боломжтой тул хүүхдүүдийн амь насыг хамгаалах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн тус судалгааг хийсэн багийн ахлагч Каннингхам хэлжээ.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж