АН МАН-аас сайн төр барьжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

АН МАН-аас сайн төр барьжээ

АН МАН-аас сайн төр барьжээ

Цагтаа МАН жагсаж чаддаггүй, АН засаглаж чаддаггүй гэж шүүмж сонсож явсан бол өнөөдрийн улс төрд үүсээд байгаа гацаагаар өнгөрсөн дөрвөн жилд АН Засгийг ч харин өнөөгийн эрх баригч хүчнээс илүү удирдаж, иргэдээ ажилтай орлоготой болгож, бүтээн байгуулалт хийжээ гэж үнэлж болохоор байна.

Учир нь 2012-2016 оны парламентад дөрвөн ч намын төлөөллөөс бүрдсэн УИХ-ын гишүүд ажиллаж байсан ч өнөөгийнх шиг чуулганаа сар шахам хугацаанд хуралдуулж чадахгүй гацааж, сайдаа чөлөөлж, томилж чадахгүй ажил цалгардуулсан удаагүй юм.

Засгийн газрын тэргүүн нь сайдаа чөлөөлөх хүсэлт гаргасан бол УИХ нь шуурхай шийдэж, дараагийн хүнийг сайдаар томилон, төрийн ажлыг гацаалгүй явуулдаг байв. Тодруулж хэлбэл, АН, МАН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг, дээр нь ИЗНН гэсэн төлөөлөл парламентыг бүрдүүлдэг байсан юм.

АН дангаараа УИХ-д 35 суудалтайгаасаа болж, зарим тохиолдолд санаачилсан хуулиудаа УИХ-аар батлуулж чадахгүй, унагаах, ирц бүрдүүлэхэд одоогийнхоос ч илүү толгой өвтгөхөд хүргэдэг байлаа. Учир нь үхрийн бөөр шиг олон улс төрийн намын төлөөллөөс бүрдэж байсан гишүүдийн арга эвийг олно гэдэг амаргүй. Гэсэн ч сөрөг хүчнүүдтэйгээ зөвшилцлөөр асуудлыг шийдэн, аливаа асуудлын ард гарч ирсэн.

Харин өнөөдөр МАН дангаараа УИХ-д 64 суудлыг эзэлж сууж, парламентаа хуралдуулж чадахгүй, шилээ дарсан олон асуудлаа Засгийн газар нь шийдэх ч хүсэлгүй суугаа нь ирэх хоёр жилд хийх ажилгүй зүгээр суух нь ээ гэж хэлсэн ч буруудахааргүй байна.

Долоо хоног тутамд хуралддаг Засгийн газрын ээлжит хуралдаанаараа зарчим ярьсан хүнээ ажлаас нь чөлөөлж, нэрээ баастахаас өөрөөр гийгүүлсэн ажилгүй болов.

Одоо У.Хүрэлсүхийн танхимын хийсэн ажил гэвэл АН-ын дарга С.Эрдэнийн хэлсэнчлэн юу ч алга. Тавьсан зам ч үгүй, бариулсан барилга ч үгүй, улсынхаа өрийг нэмснээс цаашгүй. Дээр нь ЖДҮХС-гаас зээл авч, бусдын боломжийг хулгайлсан хэдэн луйварчинтай. Бас тэднийгээ дахиад л янз бүрийн асуудалд орчих вий гэх айдастайгаар шинэ оныг угтах болж буйгаас харж болно гэж иргэд шүүмжилж байна.

Үнэндээ ч АН-ын Засаг барьсан өнгөрсөн дөрвөн жилийн ажлыг тоймловол наад зах нь Улаанбаатар хотод барьсан авто замуудаас эхлээд уулзваруудаа өргөтгөсөн, зургаан ч аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбосон. Ипотекийн зээлээр 80 мянга гаруй иргэнээ байртай болгосон, гэр хорооллыг барилгажуулах ажлыг эхлүүлсэн, 1.2 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг иргэддээ олгосон, түрээсийн орон сууц үйлчилгээг бий болгосон.

Амгалан дулаан станцыг өргөтгөж, эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлсэн, шатахууны үнийг тогтвортой барьж байсан, цементийн үйлдвэрүүд баригдаж, ашиглалтад орсон, үндэсний үйлдвэрүүд өргөжиж, сэргэн, шинээр байгуулагдаж, экспортод бүтээгдэхүүнээ гаргадаг болсон, Оюутолгойн далд уурхай хөдөлсөн гээд олон бахархам жишээ дурдаж болохоор байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж