Индонезчууд цунамид нэрвэгдсэн газар очиж сэлфи хийж байна | News.MN

Индонезчууд цунамид нэрвэгдсэн газар очиж сэлфи хийж байна

Индонезчууд цунамид нэрвэгдсэн газар очиж сэлфи хийж байна

Индонезчууд цунамид нэрвэгдсэн газар очиж сэлфи хийж байна

Индонезийн Суматра болон Ява арлын ойролцоо өнгөрсөн Бямба гаригт /2018.12.22/ цунами болж маш олон хүн гэмтэж бэртэн, 500 орчим хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болоод байгаа билээ.

Тэгвэл гамшигт нэрвэгдсэн нутагт очиж зургаа авхуулахын тулд маш олон хүмүүс тус арлуудыг зорьж байгаа гэнэ.  Тэдний зорилго нь аль болох их хохирол амссан газарт очин өөрсдийн зургаа авхуулж, цахим сүлжээндээ нийтлэн олны анхаарлыг татах болжээ. Зарим нь бүр амиа алдсан хүмүүсийн цогцосны хажууд ч зургаа авхуулж байх аж.

Байгалийн гамшгаас болж хохирол амссан иргэдэд хувцас хандивлахаар ирсэн гэх дөрвөн эмэгтэй ихэд гоёж гангалсан байх бөгөөд аз жаргалтайгаар зургаа авхуулж байв. Ийнхүү зургаа авхуулж буйн шалтгааныг асуувал “Гамшигт нэрвэгдсэн бүсийн хүнд хэцүү нөхцөлийг олон нийтэд харуулахын тулд ирсэн бөгөөд ингэх нь бусад хүмүүс ямар их азтай хувь тавилантай болохоо ойлгож, амьдралд өөрөөр хандах болно” хэмээн тайлбарласан байна.

Эх сурвалж: www.theguardian.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж