Эхийнхээ цогцсыг 10 сар гэртээ хадгалсан эрэгтэйг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

Эхийнхээ цогцсыг 10 сар гэртээ хадгалсан эрэгтэйг баривчилжээ

Эхийнхээ цогцсыг 10 сар гэртээ хадгалсан эрэгтэйг баривчилжээ

Японы Чиба хотын цагдаагийн газраас эдүгээ 45 настай нэгэн эрэгтэйг гуравдугаар сараас хойш 71-тэй эхийнхээ цогцсыг гэртээ хадгалсан хэргээр баривчилсан байна. Цагдаагийн газраас Кэнжи Шимажима нь эхийнхээ хамт Инэж Уорд дахь гэртээ амьдардаг байсан талаар мэдээлснийг "Фүжи" телевиз уламжилжээ.

Тэрбээр өнгөрсөн Лхагва гаригт цагдаагийн газарт орон нутгийн цагаар 01:40 цагт өөрийн биеэр очиж, гэртээ эхийнхээ цогцсыг хадгалж байгаа талаараа мэдээлсэн байна. Цагдаагийнхан эхийнх нь цогцсыг гэрийнх нь хоёр давхраас олжээ. Шимажима эх нь хоёрдугаар сард өвдсөн ч эмнэлэг явахыг хүсэхгүй байсан тухай мэдүүлсэн аж. Тэрбээр өөрийн эхээ гуравдугаар сарын эхээр гэртээ нас барсан байхад нь олсон ч юу хийхээ мэдэхгүй байсан гэж хэлжээ.

Эх сурвалж: The Japan Today

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж