Герман улс исламын шашинтнуудаас татвар авдаг болно | News.MN

Герман улс исламын шашинтнуудаас татвар авдаг болно

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

Герман улс исламын шашинтнуудаас татвар авдаг болно

Герман улс исламын шашинтнуудаас татвар авдаг болно

Герман улс дахь исламын шашны сүм хийдүүдэд орж ирж буй гадаадын санхүүжилтийг зогсоохын тулд сүсэгтнүүдээс татвар авдаг болох саналыг исламын сүм хийдийн тэргүүн нар  болон ХБНГУ-ын Засгийн газар дэмжсэн байна.

Герман улсад христийн шашны католик болон протестант урсгалыг шүтдэг хүмүүс өөрийн харьяалагддаг сүмийн үйл ажиллагаагааа дэмжихийн тулд заавал татвар төлөх тухай хууль хэрэгждэг байна. Сүсэгтнүүдээс авсан тус татвар нь муж улсын төсвийн багагүй хувийг эзэлдэг. Түүнийг нь Засгийн газар буцаагаад сүм хийдүүдэд хандив хэлбэрээр олгодог бөгөөд  томоохон хөрөнгө оруулалт болдог байна. Өөрөөр хэлбэл, шашин шүтдэг ихэнх хүмүүс нь аль нэг сүмд харьяалагддаг бол жил бүр тодорхой хэмжээний татвар төлөх үүрэгтэй аж.

Харин энэ удаа исламын шашинтнуудаас татвар авдаг болохоор төлөвлөж байгаа юм. Ингэснээр исламын сүм хийдүүдийн санхүүжилт нэмэгдэж, үйл ажиллагаагаа илүү сайжруулах, хандивлагчдаасаа хараат бус байх боломж бүрдэнэ. Одоогийн байдлаар Германд үйл ажиллагаагаа явуулж буй исламын сүмүүдийн санхүүжилт нь голдуу хандиваас бүрдэж байна.

Албан ёсны статистикийн үзүүлэлтээс харвал Германд 4.4-4.7 сая исламын шашинтан амьдарч байгаа юм.

Эх сурвалж: DW

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-27 202.55.191.42

Germand barag 6-7 say musilmannuud bii ch dee. Germand barag 4 say turkuud bii.deer arabuud bolon pakistan afganstan geed olon oronii hvn bii. Germanuud hvvhed bagatai bol musilmanuud asar hurdtai torj bna.

Avatar

Сүсэгтэн 2018-12-27 81.183.146.135

Манайхан сэргэж ядаж байгаа муу хэдэн хийддээ сүсэгтнүүд нь сайн дураараа тав аравхан цаас өгсөнийг л ад үзээд сүйд болоод байдаг юм билээ гэтэл энэ гадаад улсууд чинь бүр хүчээр татаж авч байнашт

Avatar

Зочин 2018-12-27 50.58.144.4

Зев бур маш ихээр ав

Avatar

Зочин 2018-12-27 202.179.24.230

Лалын шашныг яаж дэлгэрүүлэхгүй байхаа германы засгийн газар эрх биш мэдэх байлгүй.

Avatar

Зочин 2018-12-27 103.229.123.222

Герман лалынхнаар дүүрчээ. Дүрвэгчдийг хүлээж авсны гай. Хэзээ нэг цагт гай тарина даа лалынхан.

Avatar

Зочин 2018-12-27 73.231.241.51

Islam gej terroristuudiin uurhai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж