2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 389,894,845 төгрөгийн үнийн дүн бүхий 773,791 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хасу-Мандал" ХК (HSA+15.00%) болон "Уб-Бүк" ХК (BUK+14.93%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын Гол" ХК (SHG -14.55%) болон "Монгол Шуудан" ХК (MNP -10.07%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 30 ширхэг үнэт цаасыг 3,060,000 төгрөгөөр арилжаалагдсан байна
On the secondary market for government securities, 30 bonds worth MNT3,060,000 were traded.
Энэ өдөр "TOP 20" индекс 0.16 хувиар буурч 20225.11 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ, 2,401,347,732,318.76 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ