“Мэргэ Ван” компани “Өнөр бүл” төвийн хүүхдүүдэд бэлэг гардууллаа

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

“Мэргэ Ван” компани “Өнөр бүл” төвийн хүүхдүүдэд бэлэг гардууллаа

“Мэргэ Ван” компани “Өнөр бүл” төвийн хүүхдүүдэд бэлэг гардууллаа

ОХУ-ын Элчин сайдын яам, Оросын соёл, шинжлэх ухааны төв (РЦНК), “Сод монгол групп”, “Роснефть”-ийн охин компани “РН-Аэро” нийгэмлэгийн хөрөнгө оруулалттай Монгол, Оросын хамтарсан “Мэргэ ван” ХХК, Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн сургууль хамтран өнөөдөр амьдралын бэрхшээлтэй өрхийн хүүхдүүдэд зориулан шинэ жилийн арга хэмжээ зохион байгууллаа. Шинэ жилийн баярт Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн 200 гаруй сурагчид хүрэлцэн ирж оролцов. Мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгч Васильев Максим Викторович, “Сод монгол групп”, “Роснефть”-ийн охин компани “РН-Аэро” нийгэмлэгийн хөрөнгө оруулалттай Монгол, Оросын хамтарсан “Мэргэ ван” ХХК-ийн дэд захирал Ц.Нямаа, ЗХУ-ын баатар, Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нарын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

Баярын хөтөлбөрийг нээж ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа “Шинэ жилийн баярын мэндийг бүх хүүхэд багачууддаа хүргэе. Шинэ жил хэмээх баяр бол хүүхэд багачууд гэлтгүй, эцэг, эх, ах, эгч бидний хувьд ч онцгой сайхан баяр билээ. Хүүхдүүд та бүхнийг баярлуулах гэсэн энэхүү арга хэмжээг зохион байгуулсан Оросын соёл, шинжлэх ухааны төв, уг арга хэмжээг санхүүжүүлж ивээн тэтгэсэн “Сод монгол групп”, “Роснефть”-ийн охин компани “РН-Аэро” нийгэмлэгийн хөрөнгө оруулалттай Монгол, Оросын хамтарсан “Мэргэ ван” ХХК-ийн хамт олонд, хамтран ажилласан бусад хүмүүст та бүхнийхээ өмнөөс баярлалаа гэж хэлье. Хүүхдүүд та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж, сурлаг, урлагийн өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн мэндчилсэн юм.

Мөн “Сод монгол групп”, “Роснефть”-ийн охин компани “РН-Аэро” нийгэмлэгийн хөрөнгө оруулалттай Монгол, Оросын хамтарсан “Мэргэ ван” ХХК-ийн дэд захирал Ц.Нямаа “Энд хуран цугласан болон, Монголын бүх хүүхэд багачууддаа шинэ жилийн мэнд хүргэе. ОХУ-ын Элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн санаачлан зохион байгуулж буй шинэ жилийн баярт Монгол-Оросын хамтарсан Мэргэ ван компани дэмжлэг үзүүлж хүүхдүүд та бүхний шинэ жилийн баярыг хуваалцахаар ирээд байгаа юм. “Сод Монгол групп” ХХК, “Мэргэ Ван компанийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон, олон хүмүүнлэгийн арга хэмжээ зохион явуулдагийн нэг нь энэ. Мөн ирэх жил “Сод Монгол групп” ХХК байгуулагдсаны 20, “Мэргэ Ван” ХХК байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгааг дуулгахад таатай байна. Бид бүхэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол орны ирээдүй болсон хүүхэд багачууддаа соёл, боловсрол, хүмүүнлэгийн хөрөнгө оруулалтыг хийсээр байх болно.

Хүүхдүүд та бүхэндээ дахин шинэ жилийн мэнд дэвшүүлж, сурлаг, урлаг спортын өндөр амжилт ерөөж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” гэлээ. Ийнхүү хүндэт зочид “Өнөр бүл” төвийн 210 хүүхдэд шинэ жилийн бэлэг гардуулах ёслолд оролцож, тэдний бэлтгэсэн баярын хөтөлбөрийг үзэж, сонирхсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж