Япон улс халим агнуурыг сэргээнэ | News.MN

Япон улс халим агнуурыг сэргээнэ

Япон улс халим агнуурыг сэргээнэ

Япон улс халим агнуурыг сэргээнэ

Япон улс худалдааны зорилгоор халим агнах явдлыг ирэх оны зургадугаар сараас эхлэн сэргээхээр болсон байна. Халим агнуурыг олон улсын зүгээс ихэд шүүмжилдэг бол халим агнах, махыг нь хэрэглэх нь япончуудын үндэсний уламжлалтай холбоотой ажээ.

Удаан хугацаанд хориглоод байсан халим агнуурыг сэргээх болсонтой холбогдуулан Япон улс Халим агнуурын олон улсын хорооноос /ХАОУХ/ гарахаар шийдвэрлэснийг өчигдөр Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлэв. Тэрбээр  “Худалдааны зорилгоор халим агнах ажлыг ирэх оны зургадугаар сараас сэргээх болсон бөгөөд зөвхөн Японы нутаг дэвсгэрийн ус /эргээс 28 км зайд үргэлжлэх усан нутаг дэвсгэр/  болон эдийн засгийн онцгой бүст /эргээс 320 км зайд үргэлжилнэ/ халим агнахыг зөвшөөрөхөөр болсон” гэв.

ХАОУХ-оос гарах тухай мэдэгдлээ Япон улс энэ ондоо багтаан явуулснаар 2019.06.30 гэхэд гарах аж. Япон улс тус байгууллагад өөрийн усан нутаг дэвсгэрт халим агнаж болох тухай хүсэлтийг тавьж байсан боловч татгалзсан хариу авснаар гишүүн байхаа болихоор шийджээ.

Япон улс нь жилд дунджаар 450 халим агнадаг бөгөөд япончууд халимын тоо толгой элбэг, устах аюулд ороогүй тул энэ хэмжээний халимыг агнахад асуудалгүй хэмээн үздэг байна.

Япончууд 12 дугаар зуунаас хойш халимын махыг хүнсэндээ хэрэглэж эхэлсэн бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны дараа хоол хүнс ховордсон үед халимын махны эрэлт хэрэгцээ дээд цэгтээ хүрч байжээ. Харин орчин үед халимын махны хэрэглээ харьцангуй буурсан бөгөөд голдуу ахмад үеийнхэн хэрэглэдэг болсон аж.

Эх сурвалж: DW

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dd 2018-12-27 66.181.161.76

Japan bol hun torolhtnii esreg gemt hereg uildsen uls

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж