“Чингис хаан” олон улсын нисэх буудал 1 сая 400 мянга дахь зорчигчоо хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

“Чингис хаан” олон улсын нисэх буудал 1 сая 400 мянга дахь зорчигчоо хүлээн авлаа

“Чингис хаан” олон улсын нисэх буудал 1 сая 400 мянга дахь зорчигчоо хүлээн авлаа

Шинэ оны босгон дээр байгууллага бүр тухайн оныхоо ололт амжилт, бүтээсэн цогцлоосон бүхнээ харилцагч, үйлчлүүлэгчиддээ тайлагнадаг энэ цаг мөчид Монгол улсын маань агаарын үүд болсон “Чингис хаан” Олон улсын нисэх буудлынхан 1.400.000 дахь зорчигчоо хүлээн авлаа.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлаар үйлчлүүлж буй дотоод, гадаадын зочид, зорчигчдын тоо жил ирэх тутам тасралтгүй өссөөр байгаа бөгөөд 2017 оны мөн үед тус нисэх буудлаар 1.200.000 зорчигч үйлчлүүлсэн бол энэ жил  16,6%-иар өссөн амжилттайгаар шинэ онтойгоор золгож байна.

Өнөөдрийн байдлаар тус нисэх буудлаас Москва, Сөүл, Берлин, Стамбул чиглэлд олон улсын 13 тогтмол нислэг, Дубай, Бангкок, Дели, Хо-ши-мины чиглэлд  захиалгат 18 нислэг зэрэг нийт 31 чиглэлд, орон нутгийн 8 чиглэлд тогтмол нислэг үйлдэгдэж байна. Түүнчлэн дотоодын 3, гадаадын 6, нийт 16 агаарын тээвэрлэгч байгууллагуудтай хамтран зорчигч үйлчлүүлэгчдэд 24 цагаар шуурхай үйлчилж байна.

Эх сурвалж: ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж