Татварын ерөнхий газраас аж ахуй нэгж, байгууллага, иргэнд НӨАТ-ын баримт олгох ажлыг эрчимжүүлж, сар бүр сугалаат азтан тодруулдаг. Энэ дагуу НӨАТ-ын баримт бүртгүүлсэн иргэд жилд нэг удаа буцаан олголтод хамрагддаг.
2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг 2019 оны эхний улиралд багтаан и-баримт бүртгүүлсэн хүн бүрт олгох бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Анхны жил буюу 2017 оны нэгдүгээр улиралд нэг хүн дунджаар 57 мянган төгрөгийн буцаан олголт авч байсан бол 2019 оны нэгдүгээр улиралд нэг хүн дунджаар 150 мянган төгрөгийн буцаан олголт авах урьдчилсан тооцоолол гараад байгаа аж.
Буцаан олголттой холбоотойгоор и-баримт системд бүртгүүлсэн хэрэглэгч өөрийн хувийн мэдээлэл болон овог нэр, гар утас, регистрийн дугаар, имэйл хаяг, дансны дугаараа нягтлан шалгаж, баталгаажуулахыг холбогдох албанаас анхааруулжээ.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ