"Маск"-ын М.Баярмагнайд гавьяат жүжигчин цол хүртээнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

"Маск"-ын М.Баярмагнайд гавьяат жүжигчин цол хүртээнэ

"Маск"-ын М.Баярмагнайд гавьяат жүжигчин цол хүртээнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнайд гавьяат жүжигчин цол олгохоор болжээ. Энэ тухай мэдээллийг дөнгөж сая  тус продакшны жүжигчин П.Эрдэнэзаан өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн юм.

Жүжигчин П.Эрдэнэзаанаас энэ талаар тодруулахад “Хошин урлагийн салбарт 20 гаруй жил зүтгэж, олон зуун гайхалтай тайз, дэлгэцийн дүрээр үзэгчдээ баярлуулж, бас инээлгэж яваа жүжигчин М.Баярмагнайд Монгол Улсын гавьяат цол олгох гэж байгаад маш их баяртай байна. Сэтгэл тэнэгэр байна” хэмээн хариуллаа.

Жүжигчин М.Баярмагнай маргааш 11.00 цагт цол тэмдгээ гардан авах юм байна. Ингэснээр тус хамтлаг хоёр гавьяаттай болох нь ээ.

Жүжигчин П.Эрдэнзааны хувьд өнгөрсөн долдугаар сарын  9-ний өдөр буюу  Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 97 жилийн ойн өдрөөр Гавьяат  жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан  билээ. Цаашид олон сайхан уран бүтээл төрүүлж үзэгч олноо баярлуулж явах болтугай.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж