Энэтхэгийн Мегалая мужид орших нүүрсний гүнийн уурхайд 15 уурхайчин гацаад хоёр долоо хонож байгаа тухай өмнө нь мэдээлсэн. Аврах ажиллагаа 80 хүний бүрэлдэхүүнтэй үргэлжилж байгаа ч техник төхөөрөмж хангалтгүйгээс аврах ажиллагаа удааширч буй.
Тэгвэл өчигдөр /2018.12.26/ тухайн бүс нутагт их хэмжээний хур тунадас орсны улмаас үер бууж, уурхайчдыг аврах ажиллагаа улам хүндрэлтэй болж, аварч чадахгүй ч байж болзошгүй болжээ. Уурхайчид ойролцоогоор 97 метрийн гүнд гацсан гэж үзэж байгаа бөгөөд аврах багийнхан усыг шавхахаар ажиллаж байгаа аж. Одоогоор ус шавхах хоёр машин ажиллаж байгаа ч хангалттай биш учир дахин нэмэлт төхөөрөмж шаардлагатай байна гэж аврах багийнхан мэдээлж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ