Ирэх сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

Ирэх сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ

Ирэх сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг   Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр  өнгөрсөн наймдугаар сард гаргасан билээ.

Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 320,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил, боловсрол шаардагдахгүй энгийн ажилд ажиллаж байгаа ажилтны авч байгаа цалингийн хамгийн бага хэмжээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх нь зөвхөн цалингийн доод хэмжээгээр цалин хөлс авч байгаа ажилтнуудад хамаатай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өөрчлөлт:

2008.01.01-нээс 108000 мянган төгрөг
2011.04.05-наас 140400 төгрөг
2013.09.01-нээс 192000 төгрөг
2017.01.01-нээс 240000 төгрөг
2019.01.01-нээс 320000 төгрөг

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж