ОХУ дуунаас хурдан пуужинг амжилттай туршлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

ОХУ дуунаас хурдан пуужинг амжилттай туршлаа

ОХУ дуунаас хурдан пуужинг амжилттай туршлаа

ОХУ цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай, дуунаас 20 дахин хурдан “Авангард” хэмээх пуужинг амжилттай туршсан тухай Ерөнхийлөгч В.Путин өчигдөр /2018.12.26/ мэдэгджээ. Авангард тив алгасагч пуужинг Оросын баруун өмнөд хэсгээс алс дорнод руу харвахад 6000 километр замыг маш хурдан хугацаанд туулан, байгаа алдалгүй оносон байна.

Эх бие нь таван метрийн урттай Авангард пуужингийн системийг ОХУ 15 жилийн өмнөөс туршиж эхэлсэн бөгөөд одоогоор үүнийг эсэргүүцэх, амдан сөнөөх систем дэлхийн хаана ч байхгүй байгаа юм.

Авангард пуужингийн системийн эцсийн шатны туршилтыг В.Путин Москва дахь БХЯ-ны байрнаас үзсэн бөгөөд өчигдөр сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ тэрбээр “Ирэх жилээс Авангардыг суурилуулснаар ОХУ тив алгасагч шинэ стратегийн системтэй болж байна. Шинэ стратегийн зэвсэгтэй болж байгаа нь ОХУ-ын зэвсэгт хүчин төдийгүй нийт улс орны хувьд түүхэн цаг мөч юм” хэмээн В.Путин хэлжээ.

Эх сурвалж: NHK

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж