Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19-р хороонд өндөр настай эцэг нь хүүгээ хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 2018 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр цагдаагийн байгууллагад 87 настай эцэг нь 57 настай төрсөн хүүтэйгээ муудалцаж улмаар цээжин тус газар нь хутгалж амь насыг нь хөнөөсөн гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Уг хэргийг одоо Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Мөн Багануур дүүрэгт өчигдөр /2018.12.27/ төрсөн хүү нь согтуурсан үедээ эцгийнхээ аминд хүрсэн хэрэг гарсан бөгөөд хэргийн газраас архины шил, төмөр алх, модон иштэй элдүүр зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ.
Иймд цагдаагийн байгууллагаас баярын өдрүүдэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Э.АРИУН