Вьетнамын 152 жуулчин ор сураггүй алга болжээ | News.MN

Вьетнамын 152 жуулчин ор сураггүй алга болжээ

Вьетнамын 152 жуулчин ор сураггүй алга болжээ

Вьетнамын 152 жуулчин ор сураггүй алга болжээ

Тайвань улсад аяллын визээр ирсэн 152 Вьетнам иргэн алга болсон хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдээр гарсан тухай Тайванийн гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. Арванхоёрдугаар сарын 21-23-нд Вьетнамын 153 жуулчин “ETHoliday” гэх аяллын компанийн хөтөлбөрөөр Тайванийн өмнөд нутгийн Гаосюн хотод ирсэн хэдий ч нэг иргэнээс бусад нь бүгд сураггүй болжээ. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, тэдгээр жуулчид нь Тайваньд хууль бусаар ажиллах зорилготой ирсэн байж магадгүй гэнэ.

Тайвань улс аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх ажлын хүрээнд 2015 онд Вьетнам, Индонез зэрэг Азийн орнуудын иргэдийн визний хураамжийг тэглэсэн юм. Энэхүү журмыг мөрдөж эхэлснээс хойш аяллын визээр ирсэн жуулчид алга болох тохиолдол ихэссэн ч энэ удаагийнх шиг олноороо алга болсон тохиолдол гараагүй аж.

Хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд хэрэв хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа нь тогтоогдвол тэдгээр жуулчдыг албадан нутаг буцааж Тайвань руу нэвтрэх эрхийг нь гурваас таван жилээр хасах шийтгэл хүлээж байгаа гэнэ.

Эх сурвалж: www.taipeitimes.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж