АН-д 12 мянган иргэн шинээр элсчээ

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

АН-д 12 мянган иргэн шинээр элсчээ

АН-д 12 мянган иргэн шинээр элсчээ

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан өнөөдөр /2018.12.27/ “Хөгжил шинэчлэл” үндэсний II аяны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тухайлбал, тус намын анхан дунд шатны намын байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Хөгжил шинэчлэл үндэсний аян”-ыг 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын 15-ны хооронд зохион байгуулжээ.

Тус аяны хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 152 хороо, орон нутагт 21 аймгийн 284 сумын 918 багт зохион байгуулсан аж.

Мөн тус аяны хүрээнд намын хорооны гишүүд, аймаг сум хорооны ИТХ төлөөлөгчид 93 мянга гаруй дэмжигчидтэй уулзалт зохион байгуулж улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч цаашид намын хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны үндсэн чиглэлийн талаар санал солилцжээ. Аяны явцад Ардчилсан намыг дэмжиж 12 мянган иргэн намын гишүүнээр элссэн бөгөөд нийт 204 мянга гаруй гишүүнтэй болжээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж