Х.Баттулга гагнуурчин охин Э.Уужимсэтгэлд “Шилдэг залуу ажилчин” шагнал гардууллаа | News.MN

Х.Баттулга гагнуурчин охин Э.Уужимсэтгэлд “Шилдэг залуу ажилчин” шагнал гардууллаа

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

Х.Баттулга гагнуурчин охин Э.Уужимсэтгэлд “Шилдэг залуу ажилчин” шагнал гардууллаа

Х.Баттулга гагнуурчин охин Э.Уужимсэтгэлд “Шилдэг залуу ажилчин” шагнал гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Шилдэг залуу ажилчинд шагнал олгох тухай” зарлиг гаргаж:

Мэргэжлийн боловсрол, ур чадвар, ажлын бүтээмжээрээ онцгой амжилт гарган, залуу үеийг ажил хөдөлмөр, бүтээлч үйлдвэрлэлд уриалж, хөдөлмөр эрхлэлтийн салбарт үлгэр жишээ хувь нэмэр оруулж буй мэргэшсэн боловсон хүчин, Монгол-Солонгосын хамтарсан политехникийн коллежийн оюутан, гагнуурчин Эрдэнийн Уужимсэтгэлд Шилдэг залуу ажилчинд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олголоо.

ШАГНАЛ ГАРДУУЛСНЫ ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Та бүхний өдрийн амгаланг айлтгая.

Өнөөдөр маш их ач холбогдолтой шагналыг анхлан гардууллаа. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн иргэдтэйгээ уулзах үеэр иргэд “залуучуудад ажил хангалттай олдох ч ажил хийх сонирхолгүй байна” гэсэн шүүмжлэлийг олон хэлж байсан.

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2018 оны эхний байдлаар зөвхөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 25 мянга орчим байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь 25-34 насны залуучууд. Гэтэл Хөдөлмөрийн бирж дээр 35 мянган ажлын байрны зар гарсан байдаг юм байна. Ажил хийх хүслээ илэрхийлж бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тооноос ажлын байрны тоо даруй 10 мянгаар илүү байна.

Энд гарч байгаа гол бэрхшээл нь мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн эв дүй юм. Ажил олгогчид мэргэжилтэй ажилтан олдохгүй байгааг байнга хэлдэг. Манай боловсролын тогтолцоо хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн бодлого, төлөвлөлтийг тооцоололгүйгээр жил бүр ажилгүйчүүдийн эгнээг өргөтгөсөөр байгааг өөрчлөх цаг болсон. Үүний тулд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж байгаа нь үр өгөөжөө өгч байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд эрэлттэй мэргэжил эзэмшсэн хүн, дээд сургуулийг хамгийн түгээмэл мэргэжлээр төгссөн хүн хоёрын ажилд орох магадлал 99:1-ийн харьцаатай болжээ” гээд 18 настай Э.Уужимсэтгэлийн нэгэн адилаар эрхэлж байгаа ажил, эзэмшсэн мэргэжилдээ гаргуун болж, ихийг хийж бүтээхийг залуучууддаа уриаллаа.

Эх сурвалж: www.president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-27 66.181.160.55

шагналын нэр нь шилдэг ажилтан юм бнашд. Тэгээд ажилтан болоогүй оюутанд өгчихөж бгаа юм уу

Avatar

HM 2018-12-27 90.214.89.45

За даа, Монголд л байж болох тэнэглэл юмуу даа. Бүр дээшээ гарлаа гэхэд салбарын сайд нь жуух бичиг гардуулах дайны л ажлыг ерөнхийлөгч нь хийгээд байх шиг. Зи эсвэл энийгээ хорлоод, тэнэг гэж харагдуулах бодлого явуулаад байна уу?

Avatar

яч 2018-12-27 103.87.255.62

ЗӨВ ЗӨВ ЗӨВ

Avatar

ИРГЭН 2018-12-27 202.179.26.129

Мундаг сайн охин байна. Амжилт хүсье, олон залуучуудад үлгэр дууриалал болон манлайлж яваарай.

Avatar

Зочин 2018-12-27 202.21.124.19

Ерөнхийлөгч анх удаа зөв алхам хийлээ. Баялаг бүтээгч ажилчин залуусаа, МСҮТ, Политехник коллежуудаа төрийн бодлогоор дэмжих цаг болсон шүү.

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2018-12-27 103.26.195.71

Атийсан тайрдас мянганы шилдэг хулгайч луйварчин жанхуу худлаа попорхоо боль. Сонгуулийн амлалтааа биелүүлж чадахгүй бол үтэр түргэн огцроод зайлаад өг. Хятадуудыг доромжилсныхоо төлөөс болгож Монголыг Хятадад ШХАБ-д элсүүлэх, УИХ-г тарааж, улс эх оронд эмх замбараагүй байдал үүсгэх сиймхийгээр хэмжээгүй эрхт хаан болж ухныг Медведев болгох амлалт авсан жанхууг Хятадууд дарамталж байгаагийн нэг хэлбэр нь нүүрс тээвэрлэлтийг Хятадууд зориуд гацааж авах нүүрснийхээ хэмжээг ч гэсэн багасгаж байна!!

Avatar

Зочин 2018-12-27 202.179.17.225

Төрд юм шагнал байдаг юм уу, эсвэл Баттулга, З Энхболд хоёрөөрсдөө санаачилж тэнэгтэж байгаа юм уу

Avatar

Иргэн 2018-12-27 139.5.217.23

Хөөрхөн охин шүү

Avatar

Zuv zuv 2018-12-27 203.91.115.55

Odoo nuurs zuuj suuliin 10 gariiu jil Mongol ulsiin ediin zasagt bodit huvi nemeree oruulj bga 12myangan jolooch nariin tuluululd hudulmuriin baatar uguh bolson shuu jenkoo ta davgaagiin aavd gavyaat teeverchin uguud bsan da odoo huurhii nuursneesee yalgarhaa baisan jolooch nariig demjih setgel tanid alga uu !

Avatar

Ksa 2018-12-27 202.126.89.38

Сайхан мэдээ, зөв бодлого, хөөрхөн охин.

Avatar

Мундаг 2018-12-27 202.21.127.160

Ёстой зөв, ийм залуус л Монголыг авч явна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж