Үндэсний статистикийн хороо/ҮСХ/-ноос энэ сарын 7-17-ны хооронд улсын хэмжээнд жилийн эцсийн мал тооллогыг зохион байгуулсан. Энэ тухай урьдчилсан мэдээллийг өнөөдөр /2018.12.27/ тус хорооноос танилцууллаа.
Мал сүргийн тоо улсын хэмжээнд 66 сая 463.7 мянгад хүрсэн байна. Энэ нь сүүлийн 100 жилийн түүхэнд байгаагүйгээр өссөн дүнтэй гарчээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс анх 1918 онд мал тооллогыг эхлүүлснээс хойш анх удаа ийм өндөр дүнтэй гарсан байна.
Нийт малын тоо толгой 66 саяд хүрсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 0.4 хувь буюу 244.7 мянгаар өсчээ. Үүнээс
- Адуун сүргийн тоо толгой 3939.8 мянга
- Үхэр 4380.7 мянга
- Тэмээ 459.7 мянга
- Хонь 443.6 мянган толгойгоор тус тус өсчээ.
Ингэхдээ адуу 48 толгой, үхэр 7.8 мянга, ямаа 216.7 мянган толгойгоор буурсан байна. Орон нутгаар авч үзвэл есөн аймагт /Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Дундговь, Архангай, Сүхбаатар, Увс, Сэлэнгэ/ малын тоо 30.1-412.1 мянгаар өссөн байна. Харин нийслэл болон Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Завхан, Өмнөговь, Булган зэрэг 12 аймагт малын тоо толгой 4.9-338.3 мянгаар буурсан аж. Хамгийн олон мал тоолуулсан аймгаар Хөвсгөл /5709.9/ тэргүүлсэн бол удаах байрт Архангай, Өвөрхангай аймаг жагссан байна.
Адуун сүргийн тоо 12 аймагт өсч, есөн аймаг Улаанбаатар хотод буурсан бол үхэр сүргийн тоо найман аймагт өсч, таван аймаг Улаанбаатар хотод буурсан байна. Мөн тэмээн сүргийн тоо 16 аймагт өсч, таван аймаг нийслэлд буурсан бол хонин сүргийн тоо 11 аймагт өсч, 10 аймаг, Улаанбаатар хотод буурсан байна. Харин ямаан сүргийн тоо 11 аймаг, нийслэлд өсч, 10 аймагт буурчээ.
Малчдын хувьд сүүлийн жилүүдэд мал сүргийнхээ тоо толгойноос илүү чанаржуулахад анхаарч эхэлсэн гэж Үндэсний статистикийн хорооны эдийн засгийн статистикийн ахлах шинжээч Э.Мягмарханд онцлов. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.
– Мал тооллогын дүнгээс харахад малчин өрхүүд бог малаас алийг нь илүү өсгөж үржүүлэх сонирхолтой байна?
– Үндэсний статистикийн хорооноос Улаанбаатар хот, зургаан аймаг, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас найман аймагт мониторинг буюу мал тооллогын ажлын явцад хяналт шалгалтыг явуулсан. Энэ ажлын явцад Баянхонгор аймгаас иргэд малын тоо толгойгоо илүү чанаржуулъя гэсэн мэдээллийг ирүүлсэн. Аймаг орон нутагт Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар малаа чанаржуулах асуудалд анхаарч эхэлсэн гэх мэдээлэл байгаа.
– Мал тооллогын эцсийн дүн хэзээ гарах вэ?
– Одоогоор урьдчилсан дүнг танилцуулаад байна. Мал тооллогын эцсийн дүн гарах болоогүй.
Сайхан 2018-12-27 81.183.146.135
Сайхан сайхан, буянт мал сүрэг маань өсөөд. Монгол хүн уул уурхайгүй амьдарч чадна харин халуун хошуут малгүй бол хэцүү шүү.
Зочин 2018-12-27 202.126.89.92
Mongol hemeegchid !
Mali in too nemegdeed,tani amidral doroitood bna uu?
Ta uuruu huduu garch mal hariulaldaa,amidral tani deeshilnee !!!
гайгүй хэвтэнэ ээ 2018-12-27 49.0.212.72
Худлаа, худлаа, наадах чинь зүгээр л ам тоо шүү дээ, урьд үе шиг нэг бүрчлэн тоолохоо больсон, зүгээр л танай өрх хэдэн малтай вэ гэж асуугаад л хэд гэснийг л бичээд яваад өгдөг шүү
бахархаж байна 2018-12-27 202.131.236.11
манай хулгайч улс төрч баячуудын эсрэг тал нь хөхөө өвлийн хүйтэнд хөлсөө дуслуулж зүтгэж Монголчууд биднийг үеийн үед өлсгөлгүй авч явсан Малчин ард минь. Харийнхан мал аж ахуйг маань ирээдүйн том өрсөлдөгч, Монголын дархлаа гэж үзэж байнга дайрч давшилдаг. Энэ боом, шүлхий бол Хятадаас зориуд тараасан халдвар. Америк Австрали ч тэр бэлчээрийн даац эрчимтэй мал аж ахуй нэрээр устгах санаатай
гайгүй хэвтэнэ ээ 2018-12-27 49.0.212.72
тэгээд тэр мундаг олон тоо чинь эзэндээ мөнгөн орлого өгдөг юмуу, худлаа ш*** гэж пиздаа чинь
сэтгүүлчээ 2018-12-27 202.179.26.143
Нийт малын тоо толгой 66 саяд хүрсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 0.4 хувь буюу 244.7 мянгаар өсчээ. Үүнээс
Адуун сүргийн тоо толгой 3939.8 мянга
Үхэр 4380.7 мянга
Тэмээ 459.7 мянга
Хонь 443.6 мянган толгойгоор тус тус өсчээ.
Ингэхдээ адуу 48 толгой, үхэр 7.8 мянга, ямаа 216.7 мянган толгойгоор буурсан байна.
энэ ямар учиртай юм бэ? өссөн гэчихээд доор нь буурсан гэсэн байна.
сурвалжлагчид 2018-12-27 202.179.26.143
эрхэм сурвалжлагчаа,
өөрөө малын тоо өсөхийг их сайн гэж үзсэн өнгө аястай бичсэн хэвээр байх юмаа. Бэлчээр нь даахаа болиод, цөлжилт явагдаад байгаа талаар юм уншиж мэдлэгээ дээшлүүлээрэй. Харах өнцөг чинь аяндаа өөрчлөгдөх байх.
Зочин 2018-12-27 202.179.24.19
Ингэж өсөөгүй ээ нөхдөө… Ерөнхий тоо нь шүү… алдаатйа бичжээ… Тэмээ энэ жил 400 000 аар өсчихсөн юм бх… ///Адуун сүргийн тоо толгой 3939.8 мянга\nҮхэр 4380.7 мянга\nТэмээ 459.7 мянга\nХонь 443.6 мянган толгойгоор тус тус өсчээ.
Зочин 2018-12-27 202.21.106.156
tsoohon sain maltai ni deer
монгол 2018-12-27 103.57.92.229
Малын тоо нь нэмэгдээд байдаг, манийх нь амьдрал дордоод л байдаг.
АН 2018-12-27 202.9.43.249
Анх АН ,, Малыг мачдад ,, гэхэд муу МАНгарууд юу ?юу ? гэж унгас алдаж байлаа ….Малчид ч гэсэн өөдгүй новшнууд ш дээ … Малыг нь хураасан , сүмийг нь шатаасан , ламыг нь буудсан намыг дэмжээд л !!! …..н**ш…