Мал сүрэг 66 сая 463.7 мянган толгойд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

Мал сүрэг 66 сая 463.7 мянган толгойд хүрчээ

Үндэсний статистикийн хороо/ҮСХ/-ноос энэ сарын 7-17-ны хооронд улсын хэмжээнд жилийн эцсийн мал тооллогыг зохион байгуулсан. Энэ тухай урьдчилсан мэдээллийг өнөөдөр /2018.12.27/ тус хорооноос танилцууллаа.

Мал сүргийн тоо улсын хэмжээнд 66 сая 463.7 мянгад хүрсэн байна. Энэ нь сүүлийн 100 жилийн түүхэнд байгаагүйгээр  өссөн дүнтэй гарчээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс анх 1918 онд мал тооллогыг эхлүүлснээс хойш анх удаа ийм өндөр дүнтэй гарсан байна.

Нийт малын тоо толгой 66 саяд хүрсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 0.4 хувь  буюу 244.7 мянгаар өсчээ. Үүнээс

  • Адуун сүргийн тоо толгой 3939.8 мянга
  • Үхэр 4380.7 мянга
  • Тэмээ 459.7 мянга
  • Хонь 443.6 мянган толгойгоор тус тус өсчээ.

Ингэхдээ адуу 48 толгой, үхэр 7.8 мянга, ямаа 216.7 мянган толгойгоор буурсан байна. Орон нутгаар авч үзвэл есөн аймагт /Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Дундговь, Архангай, Сүхбаатар, Увс, Сэлэнгэ/  малын тоо 30.1-412.1 мянгаар өссөн байна. Харин нийслэл болон Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Завхан, Өмнөговь, Булган зэрэг 12 аймагт малын тоо толгой 4.9-338.3 мянгаар буурсан аж. Хамгийн олон мал тоолуулсан аймгаар Хөвсгөл /5709.9/ тэргүүлсэн бол удаах байрт Архангай, Өвөрхангай аймаг жагссан байна.

Адуун сүргийн тоо 12 аймагт өсч, есөн аймаг Улаанбаатар хотод буурсан бол үхэр сүргийн тоо найман аймагт өсч, таван аймаг Улаанбаатар хотод буурсан байна. Мөн тэмээн сүргийн тоо 16 аймагт өсч, таван аймаг нийслэлд буурсан бол хонин сүргийн тоо 11 аймагт өсч, 10 аймаг, Улаанбаатар хотод буурсан байна. Харин ямаан сүргийн тоо 11 аймаг, нийслэлд өсч, 10 аймагт буурчээ.

Малчдын хувьд сүүлийн жилүүдэд мал сүргийнхээ тоо толгойноос илүү чанаржуулахад анхаарч эхэлсэн гэж Үндэсний статистикийн хорооны эдийн засгийн статистикийн ахлах шинжээч Э.Мягмарханд онцлов. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

– Мал тооллогын дүнгээс харахад малчин өрхүүд бог малаас алийг нь илүү өсгөж үржүүлэх сонирхолтой байна?

– Үндэсний статистикийн хорооноос Улаанбаатар хот, зургаан аймаг, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас найман аймагт мониторинг буюу мал тооллогын ажлын явцад хяналт шалгалтыг явуулсан. Энэ ажлын явцад Баянхонгор аймгаас иргэд малын тоо толгойгоо илүү чанаржуулъя гэсэн мэдээллийг  ирүүлсэн. Аймаг орон нутагт Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар малаа чанаржуулах асуудалд анхаарч эхэлсэн гэх мэдээлэл байгаа.

– Мал тооллогын эцсийн дүн хэзээ гарах вэ?

– Одоогоор урьдчилсан дүнг танилцуулаад байна. Мал тооллогын эцсийн дүн гарах болоогүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж