Хотын дарга НИТХ-ын төлөөлөгч дундаас томилогдох уу, эсвэл…

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

Хотын дарга НИТХ-ын төлөөлөгч дундаас томилогдох уу, эсвэл…

Хотын дарга НИТХ-ын төлөөлөгч дундаас томилогдох уу, эсвэл…

УИХ-ын 2020 оны сонгууль эхлэхэд тун бага хугацаа үлдлээ. Гэсэн хэдий ч МАН дотор эрх мэдлийн дахин хуваарилалт үргэлжилж, 1.5 сая хүн амтай Улаанбаатар хотыг удирдах хүнийг тодруулах гэж байна. Тиймээс эрх баригч хүчин дэх фракциудын овоо хараанд хотын мэрийн орон гарсан суудал хэдийнэ орсон. Овоохон төсөвтэй томоохон хотыг удирдах эрх мэдлийг авна гэдэг үнэн хэрэгтээ юун сайд, УИХ-ын гишүүний суудал билээ. Ийм ч учраас МАН дахь фракциуд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид өөр өөрсдийн төлөөллийг зүтгүүлж ёстой л орондоо орох завгүй яваа. Гэхдээ энэ удаад М.Энхболдынхон буюу “Хотын фракцийнхан” жагсаалтаас хасагдсан гэхэд болно. Учир нь нийслэлийн Засаг даргын албан тушаалаас хүсэлтээрээ чөлөөлөгдсөн Су.Батболдын оронд “Хотын фракци”-аас өөр хүн дахин томилохгүй, МАН-ын нэр бүхий гишүүд АН-ынхантай хүч хавсран МАНАН-ийн эсрэг тэмцэж  байхад энэ тухай дурдах нь ч илүүц биз ээ. Тэгвэл Улаанбаатар хотын шинэ мэр хэн байх вэ.  МАН-ын  Удирдах зөвлөлийн гишүүд хэний нэрийг дэвшүүлэхээр төлөвлөж байна гэдэг асуудал анхаарал татаж байна.

Улс төрийн хүрээнийхэн болон олон нийтийн зүгээс энэ мэт олон асуултыг эрх баригч хүчнийхэнд тавьж байна. Эзэнгүй суудал тойрсон асуултуудаас гадна УИХ дах МАН-ын бүлэг дотроо хагаралтай, намын рейтинг нь  ч сайнгүй байгаа цаг үе.

2020 оны сонгуулиар МАН ядаж нийслэлдээ амжилт олохыг хүсэж байгаа бол үлдсэн цаг хугацаанд  нийслэлийн ажил амьдралаа мэддэг хэн нэгнийг Засаг даргаар томилж ажилд нь шамдуулах нь хамгийн зөв алхам гэж харж байна.

Иймээс нийслэлийн Засаг даргыг НИТХ-ын төлөөлөгчид дундаас биш гаднаас буюу МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр хэн нэгнийг зүтгүүлээд нийслэлийн Засаг дарга болгочихдог уламжлалаа энэ удаа МАН эргэн харахаас өөр аргагүй байдалд хүрсэн байна. Ингэх шалтгаан ч бий. Өмнөх туршлагаас харахад "гаднаас" буюу НИТХ-ын төлөөлөгчид дундаас биш, намын бодлогоор нэр дэвшүүлэн НИТХ-ын төлөөлөгчдийн олонхиор томилуулсан өнөөх нь ажлаа ч мэдэхгүй, асуудлаа ч ойлгохгүй, хий сэлэм эргүүлсээр хугацаа алддаг,  улмаар төлөөгчидтэй ойлголцож чадалгүй МАН-д хагарлын үүдийг бий болгоход хүргэдэг гашуун туршлага байгаа. Тиймээс энэ удаад нийслэлийн Засаг даргыг нийслэлийн  ИТХ-ын төлөөлөгчид дундаас сонгох нь зүйтэй гэсэн байр суурийг төлөлөөгчид өөрсдөө илэрхийлээд эхэлжээ.

“Михаилд нэг бодол бий” гэдэгчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын Удирдах зөвлөлийнхөн ч энэ тухай эргэцүүлж, асуудлын цаадах наадахыг харж суугаа гэдэгт итгэх л үлдлээ.

УИХ-ын зарим гишүүд олон жил төрд өөрийн дэглэмээ тогтоосон МАНАН  бүлэглэлийн эсрэг "тэмцэж" байгаа энэ цаг үед МАН-ын хашир туршлагатай улс төрчдийн зүгээс “Нийслэлийн Засаг даргаар хотыг удирдах ажлын онцлогийг мэдэрсэн, хороо, дүүрэг, хотын амьдралыг мэддэг, нийслэлийн иргэдээс сонгогдсон төлөөлөгч дундаас томилох нь хамгийн зөв зүйтэй хувилбар юм. Түүнээс биш “Хойноос ирээд хот минийх…” гэдгийн үлгэрээр хаана юу хийж явсан нь тодорхой биш, өмнө хийж байсан ажилдаа ч эзэн болж чадаж байгаагүй, эсвэл улстөрөөс нэгэнт шахагдсан, ажил гацааж, хотынхныг талцуулах богино зайны улс төр хийгчдийг энэ албан тушаалаас хол байлгах хэрэгтэй”  гэж үзэж байгаа аж.

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд лидер улстөрчдийнхөө энэхүү зөвлөгөөг хүлээж авбал нийслэлийн Засаг даргыг НИТХ дахь 45 төлөөлөгч дотроос сонгох нь илүү үр дүнтэй юм.

Г.ХОРОЛ 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж