УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагт товлосон байсан ч ирц бүрдээгүй тул өнгөрсөн долоо хоногуудын нэгэн адил мөн хойшиллоо.
УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээгээр долоон гишүүн гадаадад томилолтоор ажиллаж байгаа бол 68 нь Улаанбаатарт байгаа юм. Гэвч өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд 32 нь ирсэн аж. Хуульд зааснаар чуулганы хуралдааны ирц 50 хувьд хүрч байж эхлэх ёстой юм.
Гишүүдийн ирц бүрдэхгүйгээс чуулганы нэгдсэн хуралдаан долоо дахь удаагаа хойшлов.
Г.ХОРОЛ