“Монголын соёлын өв-гадаад сурталчилгаа” сэдэвт зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлэг маргааш Гадаад харилцааны яаманд болно. Хэлэлцүүлэгт тус яамнаас гадна Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ШУА, ЮНЕСКО-ын Монголын үндэсний комисс, Соёлын өвийн төв, Дипломат академи, Архивын ерөнхий газар, СУИС, ШУТИС, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Монголын энхтайван найрамдлын байгууллага, Монголын үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Чингис хаан дээд сургууль, Монголын урлагийн зөвлөл, Монгол мэдлэг академи, Үндэсний номын сан зэрэг олон байгууллагын төлөөлөл оролцох ажээ.
Д.ЦЭЦ