НДШ-ийн хувь хэмжээг нэмснийг бууруулахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

НДШ-ийн хувь хэмжээг нэмснийг бууруулахыг шаардав

НДШ-ийн хувь хэмжээг нэмснийг бууруулахыг шаардав

Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос өнөөдөр /2018.12.27/ цалин хөлсний асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргийг бид Засгийн газар, УИХ-аас тасралтгүй шахаж шаардаж байна. Хэчнээн эдийн засаг сайжирч байгаа ч гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Ажилгүйдэл буурахгүй байна.

МҮЭХ-ны бүхий л үйл ажиллагаа улс төрөөс ангид. Бүхий л үйл ажиллагаа иргэдийн эрх ашгийн төлөөллийн байгууллага болж ирсэн. 2018 онд валютын ханш, шатахууны өргөн хэрэглээний барааны үнэ ямар хэмжээнд өссөнийг иргэд мэдэж байгаа. МҮЭХ 2018 оны 10-р сараас хойш тулгамдаж буй цаг үеийн зайлшгүй асуудлаар УИХ, ЗГ-т шаардлага хүргүүлж байсан боловч одоо хүртэл эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байна.

Хөдөө орон нутгийн боловсролын салбар, ШУ-ны салбарын судлаачдын цалин хөлсийг нэмэгдүүлж чадаагүй нөхцөл байдалтайгаар шинэ онтой золгож байна. Есдүгээр сараас шахаж шаардсан. Гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

УИХ-ын үйл ажиллагаа ямар түвшинд явагдаж байгааг та бүхэн мэдэж байна. Боловсролын сайдгүй явж байна. Төрийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна.

УИХ, ЗГ-ын нэгдмэл үйл ажиллагаа бүрэн алдагдаад жагсаал цуглаандаа хүрээд байж байна.

МҮЭХ 2019 онд УИХ, ЗГ-аас гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг байнга шаардан ажиллах шийдвэрийг өчигдөр хуралдаад гаргасан” гэлээ.

Үүнд дараах асуудлууд багтжээ.

  1. Боловсрол, ШУ-ны салбарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, 2018 оны 9-р сард хүлээсэн үүргээ нэн даруй биелүүлэхийг шаардаж байна.  Бид олон сар жагсаал цуглаан, ажил хаялтаар шийдэхгүй байхаар хичээн ажиллаж байна.  2019 ондоо үргэлжлүүлээд хатуу шаардлага тавьж ажиллана.
  2. Цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэсэн хэлэлцээрийг өнөөдрийг хүртэл хийгээгүй байна. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ гэдэг хэлэлцээр хийгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар хэлэлцээр эхлээгүй, Засгийн газраас албан ёсны хариу ирүүлээгүй байна. Хэзээнээс хэдэн хувиар цалин нэмэгдүүлэх вэ гэдгийг шахаж шаардах болно.
  3. Шатахууны үнэ ханшийг тогтворжуулахыг шаардана. Шатахууны үнэ өссөнөөр өргөн хэрэглээний барааны үнэ дагаад нэмэгдэж байна.

4. НДШ-ийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 1 хувиар, 2020 оноос 2 хувиар нэмэгдүүлэх нийтдээ 2018 оныхтой нийлээд 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Энэ бол эргэж авч үзэх ёстой шийдвэр. Энэ бол ажил олгогчдод цалин орлогыг нэмэгдүүлэхэд том саад болох хүчин зүйл.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж