Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос өнөөдөр /2018.12.27/ цалин хөлсний асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргийг бид Засгийн газар, УИХ-аас тасралтгүй шахаж шаардаж байна. Хэчнээн эдийн засаг сайжирч байгаа ч гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Ажилгүйдэл буурахгүй байна.
МҮЭХ-ны бүхий л үйл ажиллагаа улс төрөөс ангид. Бүхий л үйл ажиллагаа иргэдийн эрх ашгийн төлөөллийн байгууллага болж ирсэн. 2018 онд валютын ханш, шатахууны өргөн хэрэглээний барааны үнэ ямар хэмжээнд өссөнийг иргэд мэдэж байгаа. МҮЭХ 2018 оны 10-р сараас хойш тулгамдаж буй цаг үеийн зайлшгүй асуудлаар УИХ, ЗГ-т шаардлага хүргүүлж байсан боловч одоо хүртэл эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байна.
Хөдөө орон нутгийн боловсролын салбар, ШУ-ны салбарын судлаачдын цалин хөлсийг нэмэгдүүлж чадаагүй нөхцөл байдалтайгаар шинэ онтой золгож байна. Есдүгээр сараас шахаж шаардсан. Гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
УИХ-ын үйл ажиллагаа ямар түвшинд явагдаж байгааг та бүхэн мэдэж байна. Боловсролын сайдгүй явж байна. Төрийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна.
УИХ, ЗГ-ын нэгдмэл үйл ажиллагаа бүрэн алдагдаад жагсаал цуглаандаа хүрээд байж байна.
МҮЭХ 2019 онд УИХ, ЗГ-аас гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг байнга шаардан ажиллах шийдвэрийг өчигдөр хуралдаад гаргасан” гэлээ.
Үүнд дараах асуудлууд багтжээ.
- Боловсрол, ШУ-ны салбарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, 2018 оны 9-р сард хүлээсэн үүргээ нэн даруй биелүүлэхийг шаардаж байна. Бид олон сар жагсаал цуглаан, ажил хаялтаар шийдэхгүй байхаар хичээн ажиллаж байна. 2019 ондоо үргэлжлүүлээд хатуу шаардлага тавьж ажиллана.
- Цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэсэн хэлэлцээрийг өнөөдрийг хүртэл хийгээгүй байна. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ гэдэг хэлэлцээр хийгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар хэлэлцээр эхлээгүй, Засгийн газраас албан ёсны хариу ирүүлээгүй байна. Хэзээнээс хэдэн хувиар цалин нэмэгдүүлэх вэ гэдгийг шахаж шаардах болно.
- Шатахууны үнэ ханшийг тогтворжуулахыг шаардана. Шатахууны үнэ өссөнөөр өргөн хэрэглээний барааны үнэ дагаад нэмэгдэж байна.
4. НДШ-ийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 1 хувиар, 2020 оноос 2 хувиар нэмэгдүүлэх нийтдээ 2018 оныхтой нийлээд 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Энэ бол эргэж авч үзэх ёстой шийдвэр. Энэ бол ажил олгогчдод цалин орлогыг нэмэгдүүлэхэд том саад болох хүчин зүйл.
Холбоотой мэдээ