Гадаадын иргэн, харьяатын газар 2018 оны ажлаа дүгнэлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

Гадаадын иргэн, харьяатын газар 2018 оны ажлаа дүгнэлээ

Гадаадын иргэн, харьяатын газар 2018 оны ажлаа дүгнэлээ

Гадаадын иргэн, харьяатын газар 2018 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа өнөөдөр хийлээ. Хуралд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн, газар, хэлтсийн удирдлагууд, боомт, орон нутаг дахь газар, хэлтсийн дарга нар болон тус газрын нийт ажилтан, албан хаагчид оролцлоо. Хурлыг Тамгын газрын дарга Д. Давааням удирдаж, 2018 онд байгууллагын хэмжээнд хийж гүйцэтгэсэн ажлуудыг видео хэлбэрээр танилцуулсан юм.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дүгнэж хэлсэн үгэндээ “ 2018 он манай хамт олны хувьд эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэж, амжилтаа улам бататгасан жил байлаа. 2019 онд хууль, эрх зүйн орчноо улам сайжруулах, албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, мөн бүтээн байгуулалтын чиглэлээр нэлээдгүй ажлыг хийхээр төлөвлөөд байна. ” хэмээн тодотгов.

Энэ үеэр эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан зарим албан хаагчдыг шагнаж урамшуулсан юм. Тодотговол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/204 тушаалаар ХЗДХЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Б. Болормаа, Буянт-Ухаа дахь газрын хяналтын улсын байцаагч Б.Нарангэрэл, Д. Болормаа, Буянт-Ухаа дахь газрын ахлах нягтлан бодогч Ц. Энхтуяа, Хойд бүс дэх газрын хяналтын улсын ахлах байцаагч С. Мөнх-Эрдэнэ нарыг шагнав.

Мөн тус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан гавьяа зүтгэлийг нь үнэлж Буянт-Ухаа дахь газрын Төв аймаг дахь ахлах мэргэжилтэн З. Өлзийбаярыг байгууллагын “Хүндэт дэвтэр”-т бичиж, дурсгалын гэрчилгээ хадгалууллаа. Үүнээс гадна Гадаадын иргэн, харьяатын газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр 11 албан хаагчийг, байгууллагын мөнгөн шагналаар 24 албан хаагчийг тус тус шагнаж урамшуулсан юм.

Түүнчлэн парк шинэчлэлийн ажлын хүрээнд Баруун бүс дэх газарт туулах чадвар сайтай автомашины түлхүүрийг энэ өдөр гардуулан өглөө. Ийнхүү өнгөрч буй оныхоо ажлаа дүгнэн хэлэлцсэн, ирэх жилийн зорилтоо тодорхойлсон тайлангийн хурал амжилттай болж өндөрлөлөө.

Эх сурвалж: ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж