Д.Трамп Иракт гэнэтийн айлчлал хийв | News.MN

Д.Трамп Иракт гэнэтийн айлчлал хийв

Д.Трамп Иракт гэнэтийн айлчлал хийв

Д.Трамп Иракт гэнэтийн айлчлал хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Мелания Трамп нар зул сарын баярыг тохиолдуулан Ирак дахь цэргүүдтэйгээ мэндчлэхээр тус улсад гэнэтийн айлчлал хийжээ. Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш мөргөлдөөнтэй бүс нутагт айлчилсан анхны тохиолдол нь энэ юм.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс өчигдөр /2018.12.25/ Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар зул сарын баярын үдэш Иракийн Аль-Асад дахь агаарын цэргийн баазад айлчлах үеэрээ зэвсэгт хүчний албан хаагчидтайгаа уулзаж, тэдний гаргасан амжилтад талархаж буйгаа илэрхийлсэн байна. Гэхдээ тэд нийслэл Багдад хотод айлчлалгүй буцжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр Трамп Иракаас цэргээ татах бодолгүй байгаа аж. Мөн Сириэс цэргээ гаргасан ч тус улсад болж буй үйл явдалд оролцох шаардлагатай болбол Ирак улс стратегийн чухал бааз суурь болно гэв.

Сириэс АНУ-ын цэргүүдийг гаргах Д.Трампын шийдвэрийг олон хүн эсэргүүцэж байгаа төдийгүй Батлан хамгаалахын сайд Жэймс Маттис түүнтэй үзэл бодол таарахгүйн улмаас ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон билээ. Цэрэг, батлан хамгаалах салбарын арвин туршлагатай Жэймс Маттисыг ажлаа хүлээлгэн өгөхөөр болсонд олон хүн сэтгэл дундуур байгаа юм.

Эх сурвалж: CNN

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ТУЯА 2018-12-27 49.0.184.30

ТАЛБАЙ ДҮҮРЭН ХҮН ЦУГЛАСАН ТУХАЙ ЯАГААД БИЧИХГҮЙ , МЭДЭЭЛЭХГҮЙ БАЙНА АА, АРД ТҮМНЭЭСЭЭ БҮҮ ТАСАР,,,

Avatar

Зочин 2018-12-27 122.201.24.220

2000 ч хурээгуй шт

Avatar

Зочин 2018-12-27 66.181.178.223

энэ трамп мрамп яах вэ ццана чинь талбай дээр жагсаал цуглаан болоод бна тэрнийхээ тухай мэдээ гаргаач ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж