“Багануур дүүргийн III хороонд эрэгтэй хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг өчигдөр /2018.12. 26/ 13.34 цагт цагдаагийн газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу хэргийн газарт цагдаагийнхан очиж үзлэг хийхэд 75 настай эрэгтэй Р-ыг түүний төрсөн хүү, 37 настай О нь согтуурсан үедээ зодож, амь насыг нь хохироосон байжээ.
Цагдаагийн байгууллага хэргийн газраас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй “Стандарт” /0.5 л/ архины шил, 45 см урттай гурилын модон элдүүр, төмөр иштэй алхыг хураан авч битүүмжлэн, эд мөрийн баримтаар түр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Холбоотой мэдээ