ЦЕГ: Иргэн Б амиа алдсан хэрэгт улс төрийн шалтгаан байхгүй

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Иргэн Б амиа алдсан хэрэгт улс төрийн шалтгаан байхгүй

ЦЕГ: Иргэн Б амиа алдсан хэрэгт улс төрийн шалтгаан байхгүй

Булган аймгийн Бугат сумын иргэн “Б” нь бусдад зодуулсан байдалтай энэ сарын 19-нд Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт  ирж хэвтэн эмчлүүлж байгаад арванхоёрдугаар сарын 22-нд нас барсан хэргийг  шалгаж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Хэргийг тодруулбал арванхоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын нэгдүгээр багт орших иргэн “Б” түүний эхнэр “У” болон тус багт оршин суух 4 гэр бүлийн нийт 10 хүн “Б”-ийн гэрт архидан согтуурч улмаар хохирогчийн эхнэр “У” нь уг хэрэгт шалгагдаж байгаа “Д” гэгчийн эхнэртэй үл ялих /хүндэлж харьцсангүй гэх/ зүйлээс болж маргалдсан байна.  Улмаар тэднийг өмөөрч нөхрүүд нь хоорондоо зодолдсоны улмаас иргэн “Б” гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан. Уг хэрэг улс төрийн шалтгаанаар үйлдэгдсэн гэсэн мэдээлэл нь худал бөгөөд цаашид хэргийн талаар буруу, ташаа мэдээллийг олон нийтэд хүргэхгүй байхыг анхааруулъя гэлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж