Монголын эмч мэргэжилтнүүд АНУ-д болсон олон улсын арга хэмжээнд оролцлоо | News.MN

Монголын эмч мэргэжилтнүүд АНУ-д болсон олон улсын арга хэмжээнд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

Монголын эмч мэргэжилтнүүд АНУ-д болсон олон улсын арга хэмжээнд оролцлоо

Монголын эмч мэргэжилтнүүд АНУ-д болсон олон улсын арга хэмжээнд оролцлоо

Монгол Эм Импэкс Концерн Монголын эмч мэргэжилтнүүдийг АНУ-ын Сан-Франциско хотод болсон Liver Meeting олон улсын хуралд 28 эмчийн бүрэлдэхүүнтэйгээр оролцууллаа. Уг арга хэмжээ нь 1950 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд энэ удаагийн хуралд дэлхийн 120 гаруй орны 9500 гаруй эрдэмтэн, эмч мэргэжилтнүүд оролцсон юм.

Тус хурлын арга хэмжээнд хамрагдсан Монголын эмч мэргэжилтнүүд элэгний өвчлөлийн эмчилгээ, оношилгооны орчин үеийн чиг хандлага, судалгаа шинжилгээний үр дүнгийн талаарх мэдээллийг авч олон улсын эмч, эрдэмтэдтэй санал бодлоо солилцлоо. Энэхүү үйл ажиллагаа нь эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх томоохон оюуны хөрөнгө оруулалт болсныг хурлын арга хэмжээнд хамрагдсан эмч нар онцолж байлаа.

ӨВЧТНҮҮДИЙН ИДЭВХИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ТОДОРХОЙ АЖЛУУДЫГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

ХӨСҮТ-ийн их эм Анагаах ухааны доктор Д. БАТДЭЛГЭР

АНУ –ын Сан –Франциско хотод болсон Liver Meeting олон улсын хуралд амжилттай оролцож ирлээ.  Энэ хуралд олон орны эмч эрдэмтэн судлаач , доктор професс оролцсон. Элэгний эмчилгээний чиглэлээр ажиллаж байгаа Дэлхийн эрдэмтэн доктор, профессорын хамгийн сүүлийн үеийн судалгаа, шинжилгээ, шинэ мэдээлэлийг сонсож дэлхийн хэмжээний олон талт мэдээллийг олж авлаа. Монгол Эм Импэкс Концерн нийгмийн  хариуцлагынхаа хүрээнд эмч мэргэжилтнүүдийг  жил болгон олон улсын хуралд оролцуулж байдагт талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

Liver Meeting арга хэмжээнд  HBV- HDV. Эмчилгээний  судалгаанууд  HCV эмчилгээний дараах  хяналт, циррозын хүндрэл, үүдэн вений даралт, хүндрэлийн эмчилгээний талаар, элэгний ѳвчний үед хэрэглэх эмчилгээний хооллолт, вирус мутаци ямар үед тохиолдох, элэгний ѳѳхлѳлт гэх мэт олон асууудал голчлон хэлэлцсэн.

Монголын эмч мэргэжилтнүүдийг олон улсын арга хэмжээнд ,оролцуулсанаар эмч нарийн мэдлэг мэргэжил дээшилж, хамгийн сүүлийн үеийн эмчилгээг монгол улсад нэвтрүүлж, байгаад ач холбогдол нь оршиж байна. Олон улсын хурал, сургалтын арга хэмжээнд хамрагдах нь эмч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх цаашлаад эмчилгээний үр дүнг сайжруулахад томоохон дэмжлэг болж байгааг энд дурдах нь зүйтэй.

Манай улсын хувьд 2018 оны 11 сарын байдлаар улсын хэмжээнд С вирүсийн халдварттай хүмүүсийн 750 мянган хүн шинжилгээнд  хамрагдсан бөгөөд үүний 54% нь эмчилгээ хийлгэсэн. Энэ нь хангалтгүй үзүүлэлт юм. Энэ нь 2019 онд эмчилгээ, оношилгооны идэвхийг сайжруулах чиглэлээр маш олон ажил зохиох шаардлагатайг харуулж байна.

ЭЛЭГНИЙ В, Д ВИРҮСИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ТУРШИЛТУУД АМЖИЛТТАЙ БОЛЖ БАЙГААГ СОНСОХОД ТААТАЙ БАЙСАН

Анагаах Ухааны магистр, Элэгний төвийн их эмч Д. БЭХБОЛД

Элэгний уулзалт 2018 хуралд Олон улсын түвшинд хийгдсэн судалгаа, эмнэлзүйн ач холбогдолтой курст сууж олон сайхан мэдээлэл авлаа. Үүн дундаа В вирүст хепатитын эмчилгээний шинэ туршилт олон хийгдэж амжилттай явагдаж байна. Д вирүсийн сүүлийн үеийн эмчилгээний туршилт ажилттай болсон тухай энэ арга хэмжээнээс сонслоо. Эмч хүний хувьд энэ нь нэн таатай мэдээ байсан.

Энэ дашрамд Монголын эмч мэргэжилтнүүдийг энэ арга хэмжээнд оролцох боломжийг олгосон Монгол Эм Импэкс Концернд талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу.

Энэ уулзалтанд Элэгтэй холбоотой бүхий л асуудлыг ярилцаж дүгнэдэг бөгөөд сүүлийн үед яригдаж байгаа асуудал нь ХВВ-ийн эмчилгээний асуудал, Элэгний хатуурал болон хавдар, Элэгний өөхжилтөөс шалтгаалсан өвчлөлийн талаар голчлон яригдсан юм. ХВВ-ийн эмчилгээний хяналттай холбоотой судалгааг илүү өргөжүүлэн хийх хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн. Маш олон шинэ мэдээллийг энэ арга хэмжээнээс олж авсан.

Олон улсын арга хэмжээнд хамрагдаж суралцах нь шинэ мэдлэг мэдээлэлийг эмч нар маань авч өөрийн орон нутагтаа байгаа эмч нар болон өвчтөнүүдэд гол мэдээлэлүүдээ хуваалцах цаашлаад тухайн орон нутгийн хяналтанд байгаа өвчтөнүүдэд судалгаа хийж сурч судлах хэрэгтэй байна.

Манай төвд сүүлийн 8 сар ихэвчлэн өдөрт ирж байгаа хүмүүсийн бараг 70-80% нь ХВВ, ХDВ-ийн халдвартай болон элэгний циррозтой байна. Нөгөөтэйгүүр С вирүсийн халдвартай өвчтөнүүд эмчилгээндээ сайн хамрагдаж байгаа. Эмчилгээний үр дүн 98 орчим хувьтай байгаа нь бид бүхэнд маш таатай байна. Вирүс тоологдож байгаа өвчтөнүүд нь ЭМД хөнгөлөлтөөр эмээ авч ууж байгаа бөгөөд ямар нэг асуудал гарахгүй байгаа. Эмийн гаж нөлөө маш бага байгаа нь харагдаж байна. Харин В, D вирүстэй өвчтөнүүдэд эмчилгээ нь жаахан төвөгтэй ч зохих удирдамжын дагуу хийгдэж байна.

ЭНЭХҮҮ АРГА ХЭМЖЭЭ НЬ ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН МЭДЛЭГ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ТОМООХОН ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛСОН

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн эрхлэгч эмч М. МЯГМАР

Монголын эмч мэргэжилтнүүд элэгний эмгэгийн оношлогоо, эмчилгээний талаар олон улсын эмч нараас суралцах, туршлага солилцох, хэлний мэдлэг сайжрах гээд олон ач холбогдол байна. Liver Meeting элэгний В, Д С вирүсийн эмгэгтэй хүмүүсийн эмчилгээний үр дүн, элэгний хатууралттай өвчтөний  эмчилгээ, жирэмсэн ба элэгний эмгэгтэй хүний эмчилгээ оношлогоо, элэгний хавдартай хүний эмчилгээ, урьдчилан сэргийлэх талын мэдээлэл нь илүү сонирхолтой санагдсан.

Би энэ удаагийн арга хэмжээнээс элэгний вирүсийн эмчилгээ, элэгний хатууралттай хүмүүсийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх талаар илүү мэдэхийг хүссэн үүнийгээ биелүүлсэн ирээд хамт олондоо сургалт хийн эмч нартайгаа хамтран ажиллаж байна. В вирүстэй эхээс төрөх хүүхдийг урьдчилан сэргийлэхийн тулд эхийг эмчилгээнд хамруулах, нярайд В-н иммуноглобулиныг НЭ-н төрөх тасаг ба сумдын эмнэлэгт хийж эхлээд байна.

Бид олон улсын стандартын дагуу хүнээ эмчилж, хүний амьдрах насыг уртасган айл гэрт аз жаргал авчирч байна. Мөн эмчилгээ оношлогооны стандарт, удирдамж боловсруулахдаа тусган ашигладаг. Энэ нь эмч нарын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд ихээхэн нөлөөлж байгаа төдийгүй бидэнд оюуны томоохон хөрөнгө оруулалт болсон.

ЭМГ сумд, өрхийн эмнэлгийн дунд болзолт уралдаан зарлаад хүмүүсээ  элэгний вирүс илрүүлэх шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг сайн зохион байгуулж вирүсийн идэвх тодорхойлох шинжилгээнд сорьцоо хурдан шуурхай зөв тээвэрлэн, вирүс тоологдсон хүмүүсээ эмчилгээнд идэвхтэй оруулж, эмчтэйгээ харилцан холбоотой хамтран ажиллаж хяналт тавьснаар С вирүсийн эмчилгээний үр дүн маань 98,7% үнэлгээтэй энэ онд гарсан.  В, Д вирүсийн халдвартай өвчтөний эмчилгээнд хамрагдах хувь өссөн. Эмчилгээний үр дүн ч сайн байна.

Олон улсын хуралд оролцох нь орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд ховор боломж. Энэ боломжийг олгож элэгний өвчлөл, түүний эмчилгээ, оношилгооны чиглэлээр шинэ мэдээлэл авах, түүнийг орон нутагтаа тусгаж хэрэгжүүлэх боломжийг олгосон Монгол Эм Импэкс Концернд баярласан талархсанаа илэрхийлье.

ИРГЭДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН АЖЛЫГ ХИЙХ НЬ ЧУХАЛ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ ОЙЛГОСОН

Увс аймгийн Гэгээн булаг эмнэлгийн эмч Анагаах ухааны магистр,  Клиникийн профессор Г. ОЮУН

Монгол эм импекс концерн 2018 онд 30-д эмч мэргэжилтэнгүүдийг Америкийн нэгдсэн улсын Сан франциско хотод америкийн элэг судлалын холбооны олон улсын хуралд оролцуулсан явдал бол монгол улсын элэгний өвчин судлалын чиглэлээр ажилладаг эмч нарын хувьд маш том оюуны хөрөнгө оруулалт хийсэн явдал боллоо.Миний хувьд дэлхийн 120 гаруй  орны 9500 элэгний эмч мэргэжилтэнгүүдийн эгнээнд  багтаж элэгний чиглэлээр орчин үеийн шинэ мэдээ , мэдээлэл эрдэм шинжилгээний судалгаа ,түүний үр дүнгийн талаар мөн  эмнэлзүйн практикт гарч байгаа шинэ ололтын талаар сонсондоо баяртай байна.Ийм боломжийг олгосон Монгол эм импекс  концерны хамт олонд хувиасаа болон увсынхаа ард түмэний нэрийн өмнөөс талархал илэрхиийлье .

2018 онд элэг судлалын албанд шинээр нэвтэрсэн техник технологи, элэгний эмчилгээ, оношлогоонд хийгдэж байгаа сүүлийн үеийн судалгааны үр дүнгийн талаар танилцуулсан.

Би энэ сургалтаас  монгол орон маань дэлхийн олон оронтой харьцуулахад элэгний В Д вирүсийн гаралтай элэгний хатуурал, хавдар  ихтэй,  хожуу оногшлогдож, нас баралт өндөр байгаа нь харамсалтай санагдлаа. Иймээс өөрийн аймгийнхаа ард иргэдийг В С Д вирүсийн эрт илрүүлэгт  хамруулах, тоолуулах, В вирүсийн эмчилгээнд аль болох эрт оруулах нь чухал байна. Мөн  В вирүсийн вакцины дархлаа ямар түвшинд явж байгааг судалж В  вирүсийн Вакциныг хийснээрээ В Д вирүсийн гаралтай элэгний хатуурал, хавдраас сэргийлэх, ард иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлыг хийх нь чухал юм байна гэдгийг ойлгосон. Олон улсын энэхүү арга хэмжээнд оролцсон нь миний хувьд шинэ мэдээ, мэдээлэл авч хариуцсан ажлаа хэрхэн сайжруулах, орон нутагтаа юуг хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг олж харахад томоохон түлхэц өгсөн үйл явдал боллоо. Үүнд хувь нэмрээ оруулж оюуны хөрөнгө оруулалт хийсэн Монгол Эм Импэкс Концернд талархаж байна.

Олон улсын элэгний эмч нарын хуралд хэдий чинээ олон эмч мэргэжилтэн оролцон тэр дундаа элэгний өвчний талаар олон талаас нь хардаг болж дэлхийн анагаах ухаанд нэвтэрсэн сүүлийн үеийн мэдлэг олж авсанаараа хүн амын дундах элэгний эмгэгийг бууруулах, нас барилтыг багасгах, урт наслах боломжийг олгохоос гадна Монголын эмч нар дэлхийн анагаах  ухааны  түвшинд хүрэх боломжийг нээж өгч байна.

Манай аймгийн хувьд элэгий өвчлөлөөрөө улсад эхний гуравт байдаг ,элэгний хатуурал,  хавдар өндөр ,нас баралт ихтэй байдаг төдийгүй В Д вирүсийн хавсарсан халдварын өвчлөл их байдаг.

Ерөнхийдөө иргэд  С вирүсийн эмчилгээндээ сайн хамрагдаж эмчилгээний үр дүн сайн байна. Харин В вирүсийн эмчилгээний хамрагдалт сүүлийн саруудад  нэмэгдэж байгаа хэдийч В Д вирүстэй хүмүүсийн эмчилгээний асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж