Сүүлийн 3 сард таны нуруугаар өвдөх зовиур тасралтгүй илэрсэн үү?
Насанд хүрсэн 10 хүний 8 нь амьдралынхаа тодорхой үеүдэд булчингийн гаралтай нуруугаар өвдөх зовиурыг мэдэрдэг. Нурууны өвдөлтийн хэмжээ нь тэгтлээ их биш ч гэсэн таны өдөр тутмын амьдралын үйл ажиллагаанд бэрхшээл учруулж байна уу? Нурууны өвдөлт нь өдөр тутмын үйл ажиллагааг хязгаарлаж, амьдралын чанарыг бууруулдаг.
Хэрвээ танд дараах шинж илэрч байвал яаралтай эмчид хандаарай
• Өтгөн, шингэнээ хянах чадвар буурах
• Цавь, Гуяны дотор талаар мэдээ алдах, чимчигнэх
Энэ шинжүүд нь нугаснаас салаалах мэдрэлийн ширхэгийн дарагдлыг илэрхийлнэ.
Нурууны өвдөлтийн зовиур нь чинэрсэн, халуун оргисон, хүчтэй өвдөх гэх мэт янз бүрийн мэдрэмжээр илрэнэ. Энэ өвдөлтийн байрлал нь тодорхой нэг байрлалд эсвэл тэр гэх газаргүй өргөн хүрээг хамарсан мэдрэмжээр илэрч болно. Заримдаа энэ өвдөлт нь нэг, юмуу хоёр хөл рүү дамжин өвдөнө. Хэрвээ дээрх шинж тэмдэг илэрч байвал энэ нь булчингийн чангаралтай холбоотой өвдөлт юм.
Өвдөлт нь
• 3 сараас бага хугацаанд илэрч байгаа бол цочмог
• 3 сараас илүү хугацаанд илэрч байгаа бол архаг
Булчингийн гаралтай нурууны өвдөлт нь хэт их ачаалалтай ажиллах, буруу дадал, гэмтэл бэртлээс шалтгаална. Буруу дадал, хөдөлгөөн нь жишээ нь хэтэрхий бөхийх, нуруугаа хэт эргүүлэх, хүнд зүйл өргөх, удаан хугацаагаар суугаа ажил хийх зэрэг юм. Буруу хөдөлгөөн, дадлаас үүдэлтэй нурууны өвдөлт хэрвээ илэрвэл мэргэжлийн эмч, хөдөлгөөн засалчид хандахыг зөвлөж байна.