Үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор компани аж ахуйн нэгжүүдэд түгээсэн “Чингис” бондын мөнгө өгөөжөө өгсөн гэдгийг “Эрдэнэт хивс” үйлдвэрийн удирдлагууд хэлж байна. Тус үйлдвэр Чингис бондоос 17,4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, техник технологийн шинэчлэл хийжээ. Япон, Герман зэрэг орноос сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи нэвтрүүлж, олон жил ашигласан хуучин машин техникээ сольсон байна. Ингэснээр тус үйлдвэр 3D технологийн хивс үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд шинэ хивсээ тун удахгүй худалдаанд гаргах гэнэ. Монгол Улсын хивсний зах зээлийн 91 хувийг дангаар үйлдвэрлэдэг “Эрдэнэт хивс” үйлдвэр ноосоо малчны хотоос худалдан авдаг төдийгүй ноос угаах, ээрэх бүхий л ажиллагааг өөрийн үйлдвэртээ гүйцэтгэдгээрээ онцлог юм. Тус үйлдвэр хивснээс гадна эсгий, барилгын дулаалга болон ахуйн зориулалттай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүн болох барилгын материалыг барилгын салбарынхан тэр дундаа Номин констракшн худалдан авдаг байна. Одоогийн байдлаар монгол хивч Япон, Казакстан, Австрали зэрэг 20 гаруй оронд экспортолдог ажээ. Энэ бүх мэдээллийг Аж үйлдвэрийн сайдад дуулгалаа.
Сайд Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүд Орхон аймгийн бизнес эрхлэгчидтэй уулзалт хийх ажээ.
Г.ДАРЬ