“Эрдэнэт” үйлдвэрийн ашиг буурч мэднэ

Хуучирсан мэдээ: 2015.03.12-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт” үйлдвэрийн ашиг буурч мэднэ

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, М.Батчимэг болон Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар өнөөдөр/03.12/ Орхон аймагт ажиллаж, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Эрдэнэт үйлдвэрийн хувьд энэ жил эдийн засгийн хүндрэл тулгарч болзошгүй байгааг тус үйлдвэрийнхэн нуусангүй.  Энэ нь дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурсантай холбоотой ажээ. 2015 оны турш зэсийн үнэ тонн тутам нь 6800 ам.доллар байхаар урьдчилан төлөвлөсөн ч одоогийн байдлаар  5800 ам.долларын үнэ ханштай  байгаа нь тус үйлдвэрийн ашиг орлогыг бууруулаад зогсохгүй улсын төсөвт төвлөрүүлэх  татварын хэмжээг ч бууруулж мэдэхээр байгаа гэнэ. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийнхэн боломжийн хэрээр үр ашиггүй зардлыг бууруулахад анхаарч эхэлжээ. Хойшид дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ ханшийн хараат байдлаас гарах ганц гарц нь зэсийг боловсруулж гаргах гэдгийг Эрдэнэтийнхэн өгүүлж байна. Ингэснээр ганц  Эрдэнэт үйлдвэр гэхгүй  Оюутолгойн олборлосон зэсийг ч  боловсруулна гэдгийг УИХ-ын гишүүд болон салбарын сайдад дуулгалаа.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж