Хойд Америкийн ҮХЛ-ээс шинэ оны эхний өдөр буюу нэгдүгээр сарын 1-нд задгай талбайн тоглолт буюу “Winter Classic” тоглолтыг 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. ҮХЛ-ээс үзэгчиддээ зориулсан энэхүү задгай талбайн аргаа хэмжээ анх 2008 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд тухайн үед Питтсбург Пингвинс болон Баффало Сэйбрз багуудын хооронд болжээ.
2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр болох “Winter Classic” тоглолт нь Нэгдсэн улсын Индиана мужийн Нотр-Дам Их сургуулийн харъяа 77 мянган хүний суудалтай “Notre Dame” цэнгэлдэх хүрээлэнд болно.
Энэ удаагийн задгай талбайн тоглолтонд Бостон Брюинс болон Чикаго Блэйкхаукс багууд оролцоно. Бостон Брюинс баг Дорнод бүсийнхээ 6-д плэй-оффын байрлал бичигдж байгаа бол Чикаго Блэйкхаукс баг Өрнөд бүсдээ хүснэгтийн доороосоо 2-рт бичигдэж байгаа. Задгай талбайн тоглолтонд Бостон Брюинс баг 2 удаа орж байсан бөгөөд 1 хожиж, 1 хожигдсон байдаг. Харин Чикаго Блэйкхаукс баг уг арга хэмжээнд 3 удаа оролцсон ч хожил авч чадаагүй байгаа.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ