Г.Алтанхүүгийн хэргийг дахин шалгана

Хуучирсан мэдээ: 2015.03.12-нд нийтлэгдсэн

Г.Алтанхүүгийн хэргийг дахин шалгана

21 настай найз бүсгүйгээ байнга тарчлаан зодож байсан гэдэг нь тогтоогдож шүүхээс гурван жилийн хорих ялаар шийтгэгдсэн Г.Алтанхүүгийн гомдлыг өнөөдөр давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Шүүхээс анхан шатны шүүхээс оноосон ялыг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин нягтлах нь зүйтэй гэж үзэн мөрдөн байцаалтад буцаажээ.

Талийгаачийн өмгөөлөгчид болоод мөрдөн байцаагчдын мэдээлж байснаар Г.Алтанхүү нь олон өдрийн турш хохирогчийг тарчлаан зодож, биед нь хүнд гэмтэл учруулан амь насаа алдахад хүргэсэн гэж мэдээлж байсан юм. Тодруулбал, прокуророос Г.Алтанхүү нь өөрийн хамтран амьдрагч бүсгүйг олон өдрийн турш зодож түүний биед хөнгөн зэргийн гэмтлүүдийг шууд учруулан доргиосны улмаас хохирогчийн цөс шүүрч улмаар олон эрхтэний дутагдалд оруулж амь насыг нь хохироосон гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. 

Харин шүүхээс “Шинжээчийн дөрвөн удаагийн дүгнэлтээр Г.Алтанхүү нь талийгаачийг мохоо зүйл ашиглан зодож хөнгөн зэргийн гэмтэл, хөхрөлт няцралтыг биед нь учруулж байсныг тогтоосон. Гэвч талийгаачийн амиа алдах болсон шалтгаан нь талийгаачийг архины хордлого буюу согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас элэгний цочмог үрэвсэл, цөсний цоргын гэмтлийн улмаас амь насаа алдсан. Өөрөөр хэлбэл Г.Алтанхүүгийн  талийгаачид хөнгөн зэргийн бэртэл учруулсан нь талийгаачийн үхлийн шалтгаанд холбоогүй, хөнгөн гэмтлийн улмаас цөсний суваг хүүдийн хананд гэмтэл учирсан болох нь задлан шинжилгээний дүгнэлт, эд эсийн микро макро шинжилгээний үеэр тогтоогдоогүй” гэж үзээд байсан юм. Харин давж заалдах шатны шүүхээс энэхүү шийдвэрийг ийнхүү хэрэгсэхгүй болголоо.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж