Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн аравдугаар сард гүйцэтгэх ажиллагаа явуулж, “Голомт” хотхоноос гадаадын иргэнийг саатуулсан билээ.
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн тайлбарласнаар тухайн баривчлагдсан хүн нь гадаадын тагнуул байсан аж. Гэхдээ хятад иргэд байсан гэдэг мэдээллийг няцаалаа. Энэ хэрэг дээр одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй юм байна.
Мөн төрийн албыг зарж, 60 тэрбум босгохоор ярилцсан гэх бичлэгийг мухарлах зорилгоор ажлын хэсэг гарч ажиллаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь Тагнуулын байгууллагаас төлөөлөл мөн орсон ажээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ