Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтод Зүүн Тиморын багтай тоглолоо. Зүүн Тиморын талбайд болсон тоглолт 4:1 онооны харьцаагаар талбайн эздийн хожлоор өндөрлөв.
Зүүн Тимор – Монгол 4:1
Чикүито До Кармо 7', 10', Родриго Силва 89', Нето 90'
Б.Эрхэмбаяр 92'
Шүүгчийн мэдлийн нэмэлт цагт орсон ганц гоолыг Ц.Энхжаргалын дамжуулалтаар Б.Эрхэмбаяр оруулжээ.
Хариу тоглолт Улаанбаатар хотноо гуравдугаар сарын 17-ны өдөр болно. Энэ тоглолтод манай шигшээ баг 3 бөмбөгний зөрүүтэй хожих хүндхэн даалгавартай үлдлээ.
Ч.БОЛОР