НЬЮС ХӨТӨЧ: МАНАН дэглэмийн эсрэг жагсаал болно

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ: МАНАН дэглэмийн эсрэг жагсаал болно

НЬЮС ХӨТӨЧ: МАНАН дэглэмийн эсрэг жагсаал болно

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 39-41 градус, бусад хэсгээр 32-34 градус, өдөртөө 23-25 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

10.00 цагт: 

МҮЭХ-ноос өөрийн байрандаа цалин хөлс, амьжиргаа, нийгмийн хамгааллын асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 99027019, 88007709

11.00 цагт: 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-уудын уулзалт болно. Утас: 99931551

MN-Мэдээллийн төвд 116 дугаар сургуулийн харааны бэрхшээлтэй багш нар хууль бус үйлдлийнхээ улмаас халагдсан захирлыг ажилд нь буцаан томилсныг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

Засгийн газрын III байранд Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнг танилцуулна.

НИТХ-ын дарга С.Амарсайхан, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар Сайжруулсан шахмал түлш үйлдвэр, “Дэд бүтцийн төвийн" бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд ашиглалтад орж буй орон сууцны нээлтэд оролцоно. Утас: 325044

Сүхбаатарын талбайд "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал болно.

11.40 цагт:

Төрийн ордонд “2018 оны Шилдэг залуу ажилчин” шагнал гардуулах ёслол болно.

12.00 цагт: 

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Монгол Мессенжер” сонины газраас “Монголын үнэт зүйлс” сэдвийн дор ИБУИНВУ-ын Элчин сайдын яам болон МИАТ компанитай хамтран зохион байгуулсан англи хэлээрх зохион бичлэгийн анхдугаар уралдааны шагнал гардуулах ёслол МОНЦАМЭ агентлагийн байранд болно.  Утас: 266740, 99730219

УДБЭТ-т Монгол улсад хөгжмийн театр үүсч хөгжсөний 68 жил,УДБЭТ-ын 55 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас:70110397, 89285599

14.00 цагт: 

Нийслэлийн Боловсролын газарт “Цэгээр наадъя-Хөгжилтэй хөгжүүлэх үйл ажиллагаа” уралдааны шагнал гардуулах ёслол болно. Утас: 99158825

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж