&#34Харцага&#34 плэй-оффт II байраар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2015.03.12-нд нийтлэгдсэн

&#34Харцага&#34 плэй-оффт II байраар шалгарлаа

Үндэсний Супер лигийн 2014-2015 оны улирлын II тойргийн сүүлийн тоглолтууд өчигдөр Спортын төв ордонд боллоо. Супер лигийн плэй-оффт өрсөлдөх найман баг тодорсон бөгөөд үлдсэн тоглолтуудын хувьд зөвхөн байрлалаа хадгалах тоглолтыг хийсэн юм.

Плэй-оффт “СБЛ Хасын хүлгүүд”, “Увс Эрдэнэдрийлинг ригс”, “Дорнод Танан гарьд”, “Дундговь Альянс Тех харцага”, “Мон-Алтиус Мадимос шонхорууд”, “Их өргөө аравтууд” болон “Төв аймаг төв ургац”, “Хан талстын ирвэсүүд” багууд шалгарсан. Харин “Сентоза арслангууд” ес, “Гэгээн хангай лидер” зургаа, “Хэнтий Чингис Сити” баг дөрвөн хожил авч шилдэг наймын төлөө өрсөлдөх боломжгүй болсон юм.

"Харцага" плэй-оффт II байраар шалгарлаа

Ингээд өчигдрийн тоглолтын мэдээллийг хүргэж байна. Энэ өдрийн эхний тоглолт "Дундговь Альянс Тех Харцага" болон "Хэнтий Чингис Сити" багуудын тоглолт байсан юм. Харцага багийн хувьд хожил байгуулбал лигийн хүснэгтийн 2-р байраар шалгарах боломж бүрдээд байсан бол "Чингис Сити баг" плэй-оффд орох боломжгүй болсон тул легионер тоглогчдоо нутаг буцааж, дан Монгол тоглогчдоороо тоглолтуудаа хийж байсан юм. Ингээд тоглолтын эхнээс Харцага баг өөрсдийн тоглолтыг гаргаж онооны давуу байдлыг бий болгож чадсан. Дорждамба, Steve Pledger нар талбай дээр олон минутыг өнгөрүүлж, довтолгоонд идэвхитэй байсан. Харин "Чингис Сити" багаас энэ улирлын шилдэг шинэ тоглогчид хүчтэй өрсөлдөж буй Н.Улаанхүү гайхалтай байсан. Эхний хагаст 100 хувьтай довтолж, 10 довтолгоогоо оноо болгоод байсан тэрээр энэ өдөр 34 оноо, 13 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлсэн юм. Харцагын хувьд гол тоглогчдоо амраах зорилготой тоглуулж, талбай дээр бага минутыг өнгөрүүлж байлаа.

Steve Pledger багаа тэргүүлэн 30 оноо авсан бол Rambo 16 оноо, Дорждамба 13 оноо, 12 самбар, Дөлгөөн 8, Болортулга 8 оноог тус тус авч, баг нь 97:84 харьцаатай хожил байгуулж, улирлын 12 дах ялалтаа авснаар Плэй-Оффт 2-р байраар шалгарах эрхээ авсан юм. Чингис Сити багийн хувьд энэ жил Супер лигт дэвшин оролцож, 4 хожлыг байгуулсан нь тэдэнд ямар нөөц бололцоо байгааг харуулж, тун их туршлага болсон жил боллоо. Харцага ингэснээр 7-р байраар шалгарсан Төв Ургац багтай Плэй-Оффт тоглохоор болсон юм. Тус 2 багийн тоглолт ирэх 3-р сарын 18-ны лхагва гарагт болно.

ШОНХОРУУД 12 ДАХЬ ХОЖЛОО АВЛАА

Улмаар тоглолтын эхнээс Шонхоруудын довтолгоо ээлж дарааллан оновчтой болж, онооны давуу байдлыг өөрсдөдөө бий болгож чадсан. Quincy, Гансүх нар довтолгоо хамгаалалтанд багаа тэргүүлэн эхний үеэс л эхлэн довтолгоонуудаа амжилттай болгож байлаа. Харин Аравтуудын хувьд Hadley, Williams нар багийнхаа оноог ахиулж байсан. Эхнээсээ онооны илүү байдалтай болсон Шонхорууд энэ давуу байдлаа алдахыг хүсэлгүй тоглолтоо үргэлжлүүлж, Санчир, Parker нар ч довтолгоонд идэвхитэй оролцож эхэлсэн. Санчирын хувьд өнөөдөр довтлох гэж яарахгүй, харин ч багийнхандаа дамжуулалт өгөхийг эрмэлзэж тоглож байсан нь тун зөв зүйл болов. Шонхоруудын хувилбартай тоглолтууд үргэлжилж, Quincy, Цэнгүүнбаяр нар оноог ахиулж байлаа. Аравтуудаас сэлгээнээс Билгүүн өнөөдөр тун сайн шидэлттэй байж 19 оноогоор багаа тэргүүлсэн бол Hadley 19, McCoy 12, Williams 11 оноо авсан. Харин гол тоглогчид болох Мөнхтүвшин, Батбямба, Сэдбазар нар тийм ч сайн байсангүй. 4-р үед онооны зөрүүг Аравтууд ойртуулах гэж оролдож, бага зэрэг ойртуулж чадсан ч тэдэнд хангалттай цаг байсангүй. Улмаар 103:90 харьцаатай Шонхорууд ялалт авснаар Плэй-Оффт 4- байраар шалгарах болзлоо хангасан юм. Ингэснээр Аравтууд 6-р байрлуу ухарч, Эрдэнэдрийлинг Ригс багтай Плэй-Оффт тоглохоор боллоо. Харин Шонхорууд Танан Гарьд багтай таарах магадлал өндөр болсон юм. 

 

ТАНАН ГАРЬД VS МАДИМОС ШОНХОРУУД ПЛЭЙ-ОФФТ НҮҮР ТУЛНА

"Үндэсний Супер лиг"-ийн энэ улирлын хамгийн сүүлийн тоглолт "Дорнод Танан Гарьд" болон "Өвөрхангай Гэгээн Хангай Лидер" багуудын хооронд боллоо. "Танан Гарьд"-ын хувьд Плэй-Оффын байрлал шийдэх чухал тоглолт байсан бол Лидерын хувьд Плэй-Оффт орох эрхгүй болсон учир мөн л легионер тоглогчдоо буцааж, япон легионер Икэда болон Монгол тоглогчдынхоо хамтаар сүүлийн тоглолтуудаа хийж байгаа билээ. Гарьдууд хожил байгуулбал Плэй-Оффт V байраар шалгарах боломжтой байсан бол хожигдол хүлээвэл 6- байраар шалгарч "Эрдэнэдрийлинг Ригс" багтай тоглох магадлалтай байсан.

Ингээд тоглолт эхэлсэн бөгөөд Лидерийн залуус тоглолтын эхнээс санаачлагыг гартаа авч, тун сайн тоглолтыг үзүүлж эхэлсэн. Дөлгөөн, Чинбат нарын довтолгоонууд гайхалтай байсан бөгөөд залуу тоглогч Чинбат энэ өдөр 6 холын зайн шидэлт оновчтой болгосон юм. Гарьдууд эхний хагаст итгэмээргүй тааруу тоглолт үзүүлж байлаа. Эхний хагаст Mitchell Anderson л багийнхаа оноог ахиулж байсан бөгөөд тэрээр энэ өдөр 30 оноо, 16 самбар, 5 дамжуулалт, 5 бөмбөг таслалт, 5 хаалтыг хийж, олон талт шилдэг тоглолтыг үзүүлсэн. Тоглолтын 2-р хагаст Гарьдууд оноог ойртуулж, улмаар 4-р үед оноогоор илүү гарч чадсан. Гэхдээ Лидерийн залуус амархан бууж өгсөнгүй Чинбат, Цэлмэр нарын шидэлтүүд байндаа туссаар байлаа. Чинбат өнөөдөр 24 оноо, 17 самбар, 4 бөмбөг таслалтаар багаа тэргүүлсэн бол Дөлгөөн мөн 24 оноо, Цэлмэг 21 оноо, Даваадорж 10 оноог авсан юм. Лидерийн залуус талбай дээр олон минут өнгөрөөж, ядралт авсан байх магадлалтай байсан бол Танан Гарьд нөөц сайтай гэдгээ харуулж, 4-р үеийн сүүлийн 5 минутанд тэргүүллийг авч, оноогоор тасарч эхэлсэн юм. Улмаар тоглолт 112:90 харьцаатай Гарьдуудын ялалтаар өндөрлөсөн. Лидерийн залуус энэ улиралд 6 хожил авч, тун сайн тоглолтуудыг үзүүлж байсан бөгөөд ирэх улиралд тэдэнд ямар их боломж байгааг үүгээрээ харуулж чадсан юм. Ингэснээр Танан Гарьдууд Плэй-Оффт Мадимос Шонхорууд багтай тулахаар болж байна.

Плэй-Оффын эхний шатанд түрүүлж 3 хожил авсан баг цааш шалгарах боломжтой болно. 2 багийн эхний тоглолт 3-р сарын 16-ны Даваа гарагт 20:00 цагаас болох хуваарь гарчээ.

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж